-Саяхан таныг Ардчилсан намын байранд “Эрх чөлөөний үнэ цэнэ” сэдвээр лекц уншаад явж байхыг тань харлаа. Хэдийнээс лекц уншдаг болсон юм бэ? Эсвэл улс төрд ойртож, сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу?
-Үгүй ээ, үгүй. Улс төрд ойртоод, холдоод байгаа юм байхгүй. Зүгээр янз бүрийн сэдвээр, Догшин хутагт Равжаагийн бүтээл, тэр хүний ааш араншин ч юм уу, Чингис хааны сургаалиудыг задалж хүмүүстэй хуваалцах, амьдралын ороо бусгаа явдалд бодитойгоор хандах, зөв голдрилд орж зөв тогтох тийм үүр уурхай их нээгдэж байгаасай гэсэндээ иймэрхүү яриаг хааяа хүмүүсийн урилгаар хийдэг юм. Түүнээс биш өөрөө гүйж очоод “Би ийм, тийм юм ярья” гээд явдаггүй. Монголын илтгэгчдийн холбоо гэж байдаг юм билээ, н.Гэрэл гэж хүн удирддаг. Сосорбарам гэдэг хүнийхээ хувьд хүмүүст юм ойлгуулж, хүмүүсийг жаахан гэгээн бодолтой болоход нь зөв нөлөө үзүүлэх боломжтой гэж харсан юм уу, намайг гишүүн болгосон л доо. Гэхдээ тэр байгууллагын гишүүн гэдэг үүднээсээ ч биш. Ер нь өөртөө олж авсан мэдээлэл, бага сага ч гэсэн мэдлэгээ хүмүүстэй хуваалцах бодол өвөрлөж явдаг, хүмүүс ч гэсэн үүнийг сонирхдог учраас тийм яриа хийдэг юм.
-Та лекц уншихдаа тоглолтонд орж байгаа юм шиг бэлтгэдэг үү, улс төрчдөөс илүү гоё ярьж байна лээ шүү дээ?
-Хэ хэ. Тэр хүмүүсийн хүссэн сэдвийн дагуу тодорхой томьёолол авна л даа. Тодорхой хэмжээгээр бэлтгэлгүй яах вэ. Улс төр сонирхдог, тэр талын хоббитой учраас нэлээд ном зохиол сөхөж харсан байсан. Түүний өгөөж хүн амьтантай уулзахад нөлөө болдог юм аа.
-Уран илтгэхийг урлаг ч гэж үздэг. Гэхдээ тэр ажлыг та жүжигчнийхээ үүднээс хийдэг юм уу, эсвэл зүгээр л таны дотроос гардаг уу?
-Ерөөсөө амьдралын утга учир зөв ойлголцол шүү дээ. Тэгж байж л улс орны хөгжил ярина уу гэхээс мянга улс төр, эдийн засаг, үзэл бодлын талцал яриад нэмэргүй л дээ. Хувь хүмүүсийн эрх үүрэг, хариуцлага л өндөр байвал улс орон хөгжинө. Тэгэхээр хувь хүн би ямар байх ёстой вэ. Энэ ертөнцөд танигдаагүй, нээгдээгүй их олон зүйл байна. Хүний оюун санаа бол дуусашгүй баялаг. Эрдмийн бяд гэдэг нэг алтны уурхайг ашиглаад, газрыг нь эргүүлээд дуусгахтай адилгүй. Түүнийг л хүмүүстэй хуваалцаж явах юмсан гэдэг хувь хүний бодол юм. Тэрнээс биш жүжигчнийхээ чадвараар далимдуулаад байгаа юм биш. Өөрийнхөө дотоод чанарыг л хүмүүстэй хуваалцаж байгаа хэлбэр. Бидний өнөөдрийн ядуу байгаагийн учир мэдлэг байхгүй, хүн нь хүн болж чадаагүй, түүн дээрээ энэ ороо бусгаа орчлонгийн жам жаягийг зөвхөн өнөөдрөөрөө төсөөлөөд байгаа. Ийм богинохон бодлуудыг задалж, холын ухаантай байх харааг нь нээх юмсан гэсэндээ л. Янз бүрийн сэдвээр ярьдаг л даа. Заримдаа өөрийгөө чамлах чамлалт надад байдаг учраас нэлээд мэдэцтэй, бодитой байж байж ярих ёстой. Хий хоосон мөрөөдөл биш, бодитой хандах хандлага хэрэгтэй.
-Яагаад чамлах гэж? Та чинь дуулдаг, шүлэглэдэг, жүжиглэдэг, бас лекц хүртэл уншдаг нэг хүний хувьд хэтэрхий олон авьяастай хүн шүү дээ?
-Хүнд чинь андуурдаг нэг аюул байна аа. Өөрийгөө юм мэддэг, чаддаг, авьяастай гэж боддог андуурлууд бас их байх юм. Биеэ тоохоос илүү. Өөрийгөө тоох тоолт бол хүнд заавал байх ёстой. Чаддаг юмаа чаддаг, мэддэг юмаа мэддэг, хийдэг юмаа хийсэн шиг хийдэг гэж өөрийгөө тоох, өөртөө итгэх итгэл, мэдрэмж, тухайн нийгмийнхээ хаахна явна гэдгээ олоод харчихсан хүмүүс бий. Гэтэл тийм биш атлаа түүнээс давсан авир гаргадаг андуурлын өвчин бас байна. Тийм ч учраас бусдаас ялгарах гэж нэг сэнтий зайдлаад, тэр сэнтийгээрээ далимдуулж хувийн амьдралаа дээшлүүлдэг, тэр зорилго нь хэвийн, амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн амьдралд гай тарьж байна.
-Төрийг, улстөрчдийг хэлээд байна уу?
-Ер нь манайхан нэлэнхүйдээ тийм болчихож. Зөвхөн улстөрчид рүү хандсангүй л дээ. Сэнтий гэхээр л УИХ-ын гишүүний суудал гэж андуурч болохгүй. Байгуулага бүрт, хороо, дүүрэг, баг дээр хүртэл хөөрхөн хөөрхөн сэнтийнүүд байна. Тэр сэнтий болгонд нөгөө андуурлууд чинь аалзны тор шиг тогтчихож. Энэ андуурлыг яаж өөрчлөх вэ гэвэл хувь хүн болгон өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдэрсэн л байх ёстой. Тэр олон хувь хүмүүсийн тал талаасаа нийлсэн уулзвар нь энэ сэнтийний өвчинг задалж хаях учиртай.
-Таны тоглолт болгоныг шахуу үздэг л дээ. Тайзан дээр их эмоцитой, дуулах тань хүртэл жүжиг шиг л байдаг шүү дээ. Ингэхийн тулд толинд хараад давтах ч юм уу, их бэлтгэл шаарддаг уу?
-Үгүй, үгүй. Жүжигчид толинд хараад бэлтгэдэг л юм гэнэ лээ, надад тийм юм байхгүй. Энэ чинь мэдрэмжийн асуудал шүү дээ. Дотоод ертөнц, дотоод уурхай, дотоод шаталтын хөдөлгүүрийн хурдтай холбоотой асуудал. Дуу ч бай, шүлэг ч бай, жүжиг ч бай бүгдийг өөрийн сэтгэлээр, биеийнхээ эс болгоноор урсгаж л хүргэхгүй, тэгж өөрөө тайзан дээр амьдрахгүй юм бол хүн юм үзсэн болохгүй. Надтай хамт амьдарч, надтай хамт шаналж, надтай хамт задарч, надтай хамт онгирч байж хүн юм үзсэн болохоос биш театрт ороод зүгээр нэг хуурамч, хоосон, дотоод хөдөлгүүр нь ажилладаггүй гөлгөр ертөнцийг үзээд хүн оюуны авшиг авахгүй. Урлагийн таашаалыг мэдрэхгүй. Энэ бол миний хувийн ажиллагаа. Тэрнээс биш жүжигчин болгон өөрийн гольдролтой. Толинд хараад давтдаг л гэсэн, зарим нь хүн, амьтныг дуурайж байж дүрээ бүтээдэг л гэсэн. Арга барил янз янз. Зүгээр үнэн үү үнэн, зөв үү зөв, сонин уу сонин л байх ёстой. Элдэв чимэг нэмрийн хэрэггүй.
-2000 онд Б.Дэлгэрмаа дарга таныг сонгуульд нэр дэвшээч гэсэн юм уу даа. Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?
-МҮАН гэж байхад Б.Дэлгэрмаа дарга намайг намдаа элс ээ, өөрийнхөө байгуулсан улбааг өмгөөлж байгаач ээ гээд намд элсүүлж байсан. Тэгээд АХЭ тарчихсан байж байгаад эргээд нэг нам болж нийлэхэд нь би намаас гарсан. Одоо бол намын гишүүн. Ардчилсан намд элссэн. Элссэнд бас учир жанцан бий. Энэ Монголын ардчиллын үнэ цэнээр, монгол хүний жам ёсны эрх чөлөө, амьдрах замд садаа болж байгаа улстөрчдийн бусармаг ажиллагаанд дүгнэлт хийгээд, энэ тогтворгүй бусармаг, урвадаг шарвадаг байдал, Монголын оршин тогтнох үндсийн үндсээр тоглож байгаа тэр хүмүүсийг хараад би намд элссэн юм. Нэр дэвших үү, тийм боломж байна гэдэг санааг тэр үед Б.Дэлгэрмаа дарга надад өгч байсан юм. Би татгалзсан. 2008 онд ч, цаашдаа ч би нэр дэвшихгүй.
-Яагаад? Яруу найрагч, хөгжмийн зохиолч, бөх гээд манай УИХ-д сонгогдоогүй мэргэжилтэн цөөн шүү дээ?
-Монголд эрх чөлөө, ардчилал, ардчиллын үнэ цэнэ хүмүүсийн амьдралын баталгаа байх ёстой гэдгийг олж хараад, анхны хувьсгалын гал голомтыг бадрааж, Ардчилсан намыг суурийг тавилцчихаад би улс төрд орьё гэж бодоогүй байхад өөр хүмүүс гараад байхаар нь би хөх инээд хүрээд суудаг. Бас л андуурал явагдаад байгаа юм. Улс төрд чинь хуулийн дарангуйлал, төрийн дарангуйллын эсрэг, жандарм загнасан цагдаа нарын эсрэг, жинхэнэ хүмүүсийн амьдрах боломжийг нээхийн төлөө явдаг хүмүүс орж хууль тогтооно уу болохоос биш зүгээр нэг барилддаг, дуулдаг хүмүүс очоод суучихдаггүй юм. Яах вэ дээ. Улстөрийн хүчнүүд нь сайн бойжиж чадаагүй, боловсон хүчнээр дутмаг байгаа болохоор нөгөө нэр алдартай хүнээр, жалга довны үзэл давамгайлсан энэ үед хоосон домог болсон хүмүүсээр бамбай хийж сонгуульд орж байна л даа. Энэ чинь улс орныг сүйрүүлж байгаа юм. Нөгөө талаар нөгөө улс орон даяараа нэртэй цуутай хүмүүсийг өөрийг нь бүр орвонгоор нь устгаж байгаа хэрэг шүү дээ. Тэгж устгагдаж байгаагаа мэдэхгүй миний хайртай, Монголын хайртай хүмүүс тэнд очоод өөрийгөө булшлуулаад сууж байж болохгүй л дээ. Би тэр УИХ-ын гишүүн болох юм бол ний нуугүй хэлэхэд тэнд сууж байгаа сэнтийний донтой нөхдүүд лав л тайван байж чадахгүй. Яагаад гэвэл би тэдний хийж байгаа бусармаг бүхэнтэй эвлэрч чадахгүй. Задална, онгично. Бодоод байхад Сосорбарам УИХ-д нэр дэвшээд өвчигнөж явахын оронд “Хөөе ээ, сонгосон хүмүүсээ дараа нь муу хэлээд, харааж зүхээд байхын оронд би чинь хэнийг сонгочихов оо, ямар алуурчин, луйварчин дээрэмчинг толгой дээрээ залчихав аа гэдгээ олж хар, дахиж алдахгүй шүү” гэдэг дүгнэлтийг хүмүүст өгч, хүмүүстэйгээ ойр явъя гэж бодоод их хурал энэ тэр рүү явдаггүй юм. Тийм ч учраас иймэрхүү яриа хөөрөө хийж явдаг.
-Дээр нь та 2004 онд МАХН-ын гишүүн 20, 40 саяыг амлаад байхад яваагүй гэсэн. Тийм баян хүн үү, эсвэл хэтэрхий улстөржсөн нөхөр үү? Урлагийнханд бол сонгууль гэдэг бизнес, дөрвөн жилийнхээ “идэш”-ийг бэлтгэдэг ганц алтан боломж байдаг шүү дээ?
-Надад мөнгөнөөс үнэ цэнэтэй юм байна. Миний үзэл бодлыг, эрх чөлөөг манлайдаа тавьсан тэр зорилгыг, хүн өмчийнхөө эзэн баталгааг би болгох гэсэн тэр тэмцэл, сонголтыг нь би хэдэн төгрөгөөр худалдах дургүй. Худалдах ч үгүй. Хэдэн сая доллартай ч байсан, хэнбугай ч миний үзэл бодлыг худалдаж авч чадахгүй. Зүгээр МАХН-аас нэр дэвшиж байсан хэд хэдэн хүн сурталчилгаанд яваад өгөөч гэсэн. Харин ч надад бага амласан байна лээ шүү дээ, 20, 22 сая гэдэг чинь. МАХН-ын нөхдүүд чинь тэр дуучид муучдыг доод тал нь 40, дээд тал нь 80 саяар үнэлсэн гэсэн шүү дээ.
-Т.Ариунаа 45 сая хүрсэн гэсэн, хэн 80 сая хүрсэн юм бэ?
-Тийм гэсэн, нөгөөх нь хэн ч билээ мэдэхгүй ээ.
-Рок попынхноос уу?
-Нийтийн дууныхан.
-Аа. Жавхлан биз дээ?
-Тийм байх. Үнэн цуу байдаг юм уу, худлаа цуу юм уу мэдэхгүй л дээ. Гэхдээ багцааг нь хараад байхад манай уран бүтээлчид чинь сонгуулийн дараа занзайгаад явчихдаг юм. Их занзайна шүү.
-Ааш зан нь өөрчлөгдөх юм уу?
-Өөрчлөгдөнө өө./инээгээд/ Би 2004 оны сонгуульд нэг л хүнийг дэмжиж явсан. Тэр нь Э.Бат-Үүл. М.Сономпил явж өгөөч гэсэн, явж өгсөөн. Тойрог нь Э.Бат-Үүлтэй ойрхон, Хөтөл, Дархан гээд явчихдаг болохоор. Э.Бат-Үүлийг бол би насаараа дэмжсэн хүн. Бид хоёр өөр өөрийнхөө үнэ цэнийг мэднэ шүү дээ. Нөгөөх маань муу “Со”-гоо юу гэж үнэ төлбөргүй ашиглах вэ гэнэ, би нөгөөхдөө үнэрхэхгүй. Лав л 20 саяыг өгөөдөх гэхгүй шүү дээ. Тийм биз. Бат-Үүл бас намайг үнэлэхгүй байхгүй. Энэ чинь л яг шударга зарчим шүү дээ. Бат-Үүлээс өөр хүнд бол би том үнэ хэлнэ шүү дээ. Нэг талдаа явах дургүйгээ харуулж, нөгөө талаас бас өөрийгөө үнэтэй хүн гэдгээ харуулна. Бат-Үүлийн Монголын ардчилалд оруулсан хувь нэмэр бол тэрнээс үнэтэй учраас би байнга явж өгдөг. Одоо ч мөн явна. Бат-Үүл, Ц.Элбэгдорж бид гурав сална сарнина гэдэг түүхэнд байхаасаа өнгөрсөн зүйл.
-Лекц уншихдаа дандаа л дэлхийн суутнуудын номуудаас иш татаад байсан. Тэр их номыг хэдий завандаа уншдаг юм бэ? Том номын сантай биз?
-Цаг гарах л юм бол ном хардаг. Хүн номын сантай байж болно, хүнд үзүүлэх гэж номын сантай байж болохгүй. Тэр ном дотор байгаа номын авшигийг хүнд хүргэх ёстой. Тийм учраас би зүгээр цуглуулах гэж номыг цуглуулдаггүй. Үр хүүхдүүддээ оюуны өв үлдээх алсын бодлоор цуглуулсан хэдэн ном бас бий л дээ. Англи, япон хэл дээр ч, бусад хэл дээр ч. Өөрийнхөө хэмжээнд бас ганц хоёр ном харна. Харин манай Баабарын орчуулсан, Х.Тэмүүжингийн орчуулсан орчуулгын хэдэн ном бий. Сэтгэлзүй, психотраныг би бас их сонирхдог. Ид шид, орон зай, хутагт хувилгаадуудын тухай. Америкийн, дэлхийн сод хүмүүс, Нобелийн шагналтнуудын бүтээлүүд бий. Бүхэл бүтэн ном уншихад хүний толгойд их цөөхөн юм үлддэг юм билээ. Номын нэлээд хоббитой. Шекспирын номын иж бүрэн цуглуулга, бүх бүтээлүүдээр нь “ВВС”-гийн жүжигчдийн хийсэн DVD цуглуулга Монголд надаас өөр хүнд байхгүй байх аа, англи хэл дээрээ.
-Яагаад Р.Чойномынхоос өөр шүлэг уншдаггүй юм бэ?
-Үзэл бодол таардаггүй. Равжаа хутагт, Р.Чойномын шүлгүүд их зөв амт амтагдсан, үзэл бодол, санаа нэг цэг дээр очиход их дөт. М.Цэдэндорж гуайг их уншина.
-Б.Баабараас нэг ном авчихаад хоёр хоног хаалгаа түгжээд уншсан гэсэн. Та хоёр яагаад тийм их найз юм бэ, шал өөр улсууд харагддаг шүү дээ?
-Баабар бол 20 дугаар зууны төгсгөл, 21 дүгээр зууны эхлэл үеийн Монголд үзэгдэл болсон хүн гэж хүндэтгэж, үнэлдэг. 20 дугаар зуунд Бямбын Ренчин гэж мундаг хүн байлаа. 21 дүгээр зуунд Баабар юм. Яг суурин англи хэлнээс нь монгол руу орчуулдаг, тэгээд тэр улс төр, эдийн засгийн том номуудыг орчуулна гэдэг чинь. Шинжлэх ухааны доктор шүү дээ. Баабарын энэ их хүчтэй оюун санааг цэнэглэж, тос нэмж байдаг хүн нь түүний эхнэр Д.Амараа гэж хүн байгаа. “Хувь заяагаа сонгох” нь номыг цуг орчуулсан. Зан характерийн хувьд ч гэсэн бид хоёр жинхэнэ нийлнэ шүү дээ.
-Их муухай, хүн тогтохын аргагүй хорон үгтэй шүү дээ?
-Үнэн үг хүнд муухай сонсогддог юм. Би ч өөрөө бас нэг тийм үгтэй л дээ. Түүгээрээ нийлдэг биз.
-Тэгээд бас сонгуульд азгүй?
-Азгүй биш юм аа. Монголын ард түмний оюун санааны хэмжүүр л болж байгаа юм. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэж Достоевский хэлсэн. Монголчууд сонголтоо хийхдээ алддаг, андуурдаг явдал бий гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Одоо тэр андуурах алдах нь илааршиж байгаа байлгүй дээ.
-УБДС-ийн кинодрамын ангийг хамт төгссөн 27 хүнээс хоёрхон жүжигчин гарсан. Нэг нь Сүххуяг, нөгөө нь би гэж та хэлсэн. Яагаад?
-Яг жүжигчнийхээ ажлыг хийгээд хүмүүст хүрэхээр дүр бүтээсэн хүн гэвэл Ж.Сүххуягийг хэлнэ. Найруулагчийн ажил хийж яваа нэг хүн бий, Найдандорж. Дорвитой бүтээл хийснийг нь л хэлж байна шүү дээ. Би ангийнхныгаа буруутгаж байгаа юм биш. Урлаг гэдэг төрөлхийн байгалиасаа заяасан авьяасыг л өлгийдөж авдаг юм аа. Тийм юмгүй бол нулимаад хаядаг. Урлаг бол улс төрөөс хатуу.
-Та өөрөө жаахан сагсуу гэдгээ хэнээс ч нуудаггүй, байх ёстой зан, миний мөн чанар гэж үздэг. Харин ээж тань хааяа зэмлэхүү?
-Үгүй үгүй. Миний ээж чинь их бодь хүн шүү дээ. Тэгээд би эмээгийн хүүхэд л дээ. Тийм болохоор надад ээж маань юм хэлээд байхгүй. Намайг хүн болгосон хүн бол эмээ ээж. Эмээ маань их овсгоотой, уртын дуу сайхан дуулна, намайг үнэлнэ цэгнэнэ. “Амьтантай таарахгүй нэг л хүн гарах вий дээ миний хүү” гэдэг байсан юм. Эргээд бодоход миний амьдралд хандаж байгаа хандлага, зөрчлүүдээс л болсон юм байлгүй дээ.
-“Илүү сартай зун” кино таныг алдарт хүргэсэн эхний кино, Галаа гэж нэг гэнэн цайлган, жаахан сагсуудуу мөртлөө сайхан сэтгэлтэй залуу. Танай найруулагч хүртэл “Сосорбарамын хүн нь өөрөө яг Галаа байхгүй юу” гэж байсан. Гэтэл одоо та их өөрчлөгдөж, тэр үеийн Сосорбарамаас их юм үлдээгүй юм шиг. Зожигдуу ч юм уу?
-/Инээгээд/ Тэр суурь нь арилаагүй ээ хө. Суурь нь бол тэр хэвээрээ байгаа. Зүгээр хүн бойжно шүү дээ. Хүүхэд дандаа нусгай байхгүй биз дээ, хамраа цэвэрлэнэ. Тэрэнтэй адилхан хүн бойжно. Юм уншина, танина, мэдлэг мэдээлэлтэй болно. Галбадрах өдий насанд хүрээд энэ хэмжээнд юм үзээд ирэх юм бол яг л ийм байна. Ганцаардуу, гэртээ голцуу байвал юманд төвлөрөхөд амар байдаг юм л даа. Ажлынхаа өрөөнд. Тийшээгээ нэг орвол гарахгүй жаахан удна. Тийшээгээ орох гэж бас жаахан удна. Тийм л юм. Гарахаар л хэцүү байна даа. Б.Догмидын хэлдгээр “Шувуу хүртэл буруу дэвээд” байх шиг.
-Таныг Д.Нямгаваа найруулагчийн “Чингис” хаан кинонд тоглохоо больсноосоо болоод нэлээд сэтгэлээр унасан, бас ч үгүй нэлээд балгасан гэж сонссон?
-Тэр ч яах вэ, түр зуурын л юм болсон доо. Чингисийн дүрээс хасагдахаасаа өмнө би бас бодож байсан л даа, зөн совин ч байсан юм уу. Хэрвээ би Чингист тоглож чадахгүй бол амьд явж бараг чадах болов уу гэж. Яг цагаа тулахаар тийм биш байсан. Улам ч ирлэгдэж, улам ч хатуужсан. Чингис хааны амьдралын түүхийг, зөв буруу он саруудыг, аян дайн хийсэн тэр их аллага таллагуудыг, өөрийнх нь амьдрал, ертөнцийг таньсан сургаалиудыг нь уншаад ирэхээр, Чингис хааны дотоод ертөнц надад дүүрэн байгаа учраас санаа зоволтгүй байсан л даа.
-Тэрнээс хойш нэлээд олон Чингисийн тухай кино гарсан. Ц.Төмөрбаатар гуай нэгэнд нь тоглосон байна лээ. Танд урилга ирсэн үү?
-Ирсээн. Жигжидсүрэн багшийн “Усан дээрх гал” гэж нэг тууж байдаг юм. Чингис, Жамуха хоёрын идэр үеийг харуулсан. Түүгээрээ кино хийнэ, Чингист тоглооч гээд яриад л яваа. Аль дээр үеэс л “Би Чингис хаанаар кино хийвэл Сосорбарамыг л тоглуулна” гэж ярьж байсан л даа. Сосорбарамаар Чингисийг бүтээлгэх юмсан гэсэн олон хүн байдаг юм аа. УГЖ Дамчаа гуай, Жигжидсүрэнг гуай, Нямгаваа байна. Талийгаач Сорогдогийн Жаргалсайхан ч гэсэн намайг тоглуулья гэж нэлээд явсан л даа.
-Та хэдтэйдээ эхнэр авсан бэ?
-22-тойдоо. Кинодрамын ангийн оюутан байсан.
-Таныг ид нэрд гарч байх үед “Чамаас сайн жүжигчин байхгүй” гээд архи сөгнөөд гүйх ч хүн байсан, хайртай дуртай гэх хүүхнүүд ч байсан гэж сонссон. Харин та өөрөө эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд сэтгэл алдарч үзсэн үү? Хүний л ёс шүү дээ?
-Хүний ёс гэж юу байх вэ дээ. Хүсэл хязгааргүй, шунал хязгааргүй. Үүнийг чинь хумиж, хязгаарлаж байдаг зүйл бол ухааны чагтага. Сайхан зүйлд сэтгэл татагдана гэдэг чинь хүнд байтугай бурханд тохиолдох зүйл шүү дээ. Гэхдээ унаж тусаад дагаад явсан зүйл надад алга.
-Циркийн нэг явдал мандаад, тэр үед л хүн алдахад ханиас өөр хэн ч хажууд байдаггүй юм билээ гэж та яриад байсан. Тэр юу болсон юм бэ?
-Б.Лхагвасүрэн гуай “Хүний давтамж” гэдэг шоу хийх гээд хэдэн жүжигчдийг урьж оролцуулсан, уригдсан хүмүүсийнх хагас нь очоогүй. Тэр өдрийн тоглолтон дээр үзэгчид бид нарын хооронд бага сага зөрчил гараад өнгөрсөн, одоо ч бараг эдгэж дээ. Согтуу хөлчүү гарлаа гэж хэл ам хийсэн юм.
-Таныг уу?
-Тийм. Уг нь миний зүрх жаахан муу байсан, яагаад тэгж харагдсан юм билээ. Тэгээд над руу дайрахаар нь би нүдэн дээр нь архи авчруулаад “Архи ууна гэж үүнийг хэлдэг юм” гээд уухгүй юу. Тэрнээс болоод эмнэлэгт хүргэгдэж, “шок”-нд орж бөөн юм болсон л доо. Ер нь бол хүнийг таних их олон зүйл надад тохиолдсон. Хүмүүс чинь их арчаагүй юм билээ. Машин тэрэг рүү ялгадсаа цацах, гэрийн үүдэнд өгөршсөн даавуу авчраад уячих гэх мэт элдвээр л аашилж байсан. Ганц тэр ч биш. Зоригийг алуулсны дараа бараг сар шахам надад их дарамт ирсэн. Гэхдээ миний зовлон миний л зовлон. Бусад руу зовлонгоо нялзайгаад байгаа хүнд би дургүй. Хүн өөрийнхөө мэдэх ёстойг, мэдэж чадах ёстойг чадаж явахгүй бол чамайг хэн ч хайрлахгүй гэдэг л бодол надад төрсөн. Яг нарийндаа хүнийг зүдэрч явахад үлддэг юм ганц хань л байдаг юм билээ.
-Ер нь яагаад клип гаргадаггүй юм бэ, дуугаа телевизээр явуулахгүй?
-Хүн болгоныг дуурайгаад байх шаардлагагүй биз дээ. Тэгээд дэлгэцийн, киноны жүжигчин хүн.

Эх сурвалж: Shudarga.mn