Мэргэжлийн бокст анх удаа ялагдсан боксчин нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Мэргэжлийн бокст анх удаа ялагдсан боксчин нас баржээ

Мэргэжлийн бокст анх удаа ялагдсан боксчин нас баржээ

111

Австралийн мэргэжлийн боксчин Брэйдон Смит Филиппиний боксчин Жон Моральдед ялагдаж удалгүй хоёр хоногийн дараа нас барсан байна. Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн нэрэмжит “Asian Boxing Council”-ы шагналын төлөөх тулаан энэ сарын 14-нд Брибсен хотноо болсон юм. Энэ тулаанд шүүгчдийн шийдвэрээр Австралийн боксчин Брэйдон Смит ялагдал хүлээжээ. Тулааны дараа Смит өрсөлдөгчдөө баяр хүргэхээр хувцас солих өрөөнөөс гарч явж байхдаа ухаан алдсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж хоёр хоног ухаангүй байсны эцэст таалал төгсжээ. Одоогоор ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй байгаа аж.

Смит дөнгөж 23 настай бөгөөд 12 тулаан хийхэд нэг ч ялагдаагүй 9-ийг нь хүнд сохилтоор ялж байсан. Тэрээр анх удаа ялагдал хүлээж байгаа нь энэ юм.

Н.Тилеген

Ugluu-logo20

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ ГЭВ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХОМСДОЛ ҮҮСЭЭГҮЙ ГЭВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.