Л.Цандэлэг: Бид импортоо зогсоо, битгий доромжлоод бай гэж л шаардаж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 36 секунд
Л.Цандэлэг: Бид импортоо зогсоо, битгий доромжлоод бай гэж л шаардаж байгаа

Л.Цандэлэг: Бид импортоо зогсоо, битгий доромжлоод бай гэж л шаардаж байгаа

нийтлэсэн Admin

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос өнөөдөр комбайнтай жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд импортын улаан буудай, гурил оруулахыг эсэргүүцсэн тэмцэлээ ийнхүү үргэлжлүүлж байгаа аж. Энэ удаа тэд импортыг  зогсоохыг шаардсан шаардлагаа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт үрүүллээ. Энэ үеэр тус холбооны тэргүүн Л.Цандэлэг, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Тогтохдалай,  О.Амаржаргал, “Алаг түрүү” компаний захирал У.Дамбийсүрэн нартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

 

Untitled-1  Л.Цандэлэг: Хаана улаан буудай байгааг мэдэхгүй яамтай болсон байна, бид

    -Тариаланчид та бүхний өнгөрсөн намар хурааж авсан улаан буудайг гурилын үйлдвэрүүд  авсан уу? 

Монголчууд 55 жил тариагаа тарьж ургуулсаар ирсэн.  Өнгөрсөн  намар гайгүй сайн ургац авлаа. Намар будаагаа үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл будааг маань авчаад мөнгөө өгөх болохоороо чанар муу байсан гэж байна. Тэгээд Оросоос будаа оруулж ирээд хольж ашиглана гэв. Үгүй байхгүй юу, Оросын тэр будааг нь гурилын хоёрхон үйлдвэр авсан. Дарга нарын суганы хоёр компани  одоо тэр будааг нь тээрэмдээд байгаа. Түүнээс биш 70-80 гурилын үйлдвэр бидний улаан буудгайг чанаргүй гэж гомдол тавиагүй.  Төр засаг хоёрхон компанид үйлчилсэнд  бид дургүйцэж байгаа юм. Та нар өргөн утгаар араарай. Өнөөдөр гурван сая иргэний хоол хүнсний асуудал яригдаж байна.  Стратегийн бүтээгдэхүүн гээд зургаан нэр төрлийн зүйл бий. Тэдгээрийн нэг нь улаан будай, гурил юм. Шатахуунаар Оросын хараат орон байсан бол одоо улаан буудайгаар хараат байдалд орох уу. Тариаланчид мөнгөгүй болчихлоо. Хавар бид яаж үр тариагаа тариалах юм.

-100 мянган тонн улаан буудай Оросоос импортолно  гээд байгаа. Шаардлагатай улаан буудай нь 450 мянган тоон юм уу. Үүнээс бага тоо ч яригддаг. Аль нь бодит тоо вэ?  

-Монгол улсын хэмжээнд 250 мянган тонн гурилын хэрэгцээтэй гэсэн статистик тоо бий. Үүнийг улаан буудайнд шилжүүлбэл 320 мянган тонн болно. Гэтэл сайд, дарга нар улаан буудайг маань чанаргүй гэж үзээд, сүүлдээ хураан авсан улаан буудай чинь хүрэлцэхгүй гэж байна. Дараа нь өөр ямар шалтаг тоочих бол. Бид үүнийг гүтгэлэг гэж үзэж байна. Тэд биднийг ингэж дээрэлхээд , доромжлоод байж болохгүй шүү дээ.

-Саяхан ажлын хэсгийнхэн 40 мянган тонн улаан буудайг чинь хайгаад олоогүй гэсэн. Байхгүй болчихсон юм уу?

-Тэр 40 мянган тонн улаан буудай чинь тэдэнд өөрсдөд нь байж л байгаа шүү дээ. Бичиг баримтаа харахгүй байна. Хаана улаан буудай байгааг мэдэхгүй яамтай болсон байна, бид.

-Тариалангийн компаниудад олгогдоогүй байсан 25 тэрбум  төгрөгийг олгож эхэлсэн үү?

-Тариаланчдын эсэргүүцлийг зогсоох гэж л тийм зүйл яриад байна. Манайх тэр мөнгөнөөс нь аваагүй байгаа. Өнөөдрийн байдлаар ер нь мөнгөө авсан аж ахуй алга. Бид гол нь импортоо зогсоо, тариаланчдаа зүгээр байлга, битгий доромжлоод бай гэж л шаардаж байгаа.

Б.Баяр

Ц.Тогтохдалай:  Шинжилгээний хариуг биднээс нууцалж байна

Untitled-2Газар тариалан холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Тогтохдалай  ингэж ярьж байна.

-Тариаланчид бид яамны нөхдүүдтэй уулзаж ярилцах талаар олон удаа хүсэлт илгээсэн. Гэтэл асуудлыг авч хэлцэхгүй, зөвөөр шийдэхгүй явсаар байгаад ийм байдалд хүрч байна. Тиймээс бодит байдлыг  ард түмэндээ хүргэхийг зорилоо. Яагаад бидний тариалсан улаан буудай үнэгүйдэх болов. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой байсаар байтал яагаад Оросоос улаан будай, гурил оруулж ирж байгаа юм.

-Оросоос яг эдэн тонн улаан буудай орж ирээд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 11 мянган тонн гурил, 20 мянган тонн улаан буудай орж ирж байна. Дахиад дээр нь нэмээд 100 орчим мянган тонн улаан буудай импортлох сурагтай байгаа.

-Импортын улаан буудайг шинжилгээнд оруулсан уу?

-Шинжилгээнд хамруулахыг бид шаардаж байгаа. Харамсалтай нь шинжилгээний хариуг биднээс нууцалж байна. Монголчууд бид идэж байгаа хоол хүнсээ хаана хийгдсэн, чанар байдал нь ямархуу байгааг мэдэх ёстой.

-Ажлын хэсгийн дүгнэлтээр дотоодын улаан буудайн чанар тааруу байв уу?

-Манай улаан буудайн дундаж цавуулаг нь 26 хувьтай байгаа. Үүнээс дээш цавуулагтай улаан буудай дийлэнхийг нь эзэлж байна. Санд хадгалагдаж байгаа улаан буудайн цавуулаг дунджаар 25 хувьтай гэж гарсан. Гурилын стандартаар бол цавуулаг  23 хувь бол хангалттай байдаг юм.

                         У.Дамбийсүрэн: Цаана нь өөр бүлэглэл байх шиг байна

Төв аймгийн Цээл сумын “Алаг түрүү” компаний захирал У.Дамбийсүрэнтэй уулзаж  ярилцлаа.

-Таны компани тариалалтаар ямар амжилт гаргав?

-Манайх жижиг аж ахуй л даа. Талбайд мал орж жаахан эрсдэл гарсан. Будааны үнэ унасан тул “Улаанбаатар гурил” компани гэрээний дагуу авч чадаагүй. Улаан буудай маань хураалттай байж байгаа. Боруулалт хийгдээгүй, урамшуулалд хамрагдаагүй. Иймэрхүү л байдалтай байгаа. Ер нь газар тариалангийн салбар нэг уналтанд орчихвол буцаад хөл дээрээ босох гэж  20-иод жил болдог. Тиймээс төр засаг бодлогоор дэмжих ёстой. Бид өнөөдөр бодлого алдагдлаа гэж л жагсаж байгаа юм шүү дээ. Харамсалтай нь яамны удирдлагууд  бидний эсрэг юм яриад байна. Гадаадаас их хэмжээний улаан буудай оруулж ирж байгааг эсэргүцэхээс аргагүй юм. Сайд, дарга нар ойлгохгүй байна. Иймээс ард түмэндээ ойлгуулахыг хүсч байна.  Хүнс,  хөдөө  аж ахуйн яам маш буруу мэдээлэл хийгээд байх юм.

-Ямар буруу мэдээлэл өгч байна?

-Тариаланчдад маш их мөнгө өгөөд байхад хааш нь хийчихэв гэх янзтай мэдээлэл цацаж  байна. Будааны үнийн зөрүүнд өгч байгаа 100 мянган төгрөгийг урамшуулал гээд байх юм.  Бид чинь тариалалт хийхийн тулд техник, тоног төхөөрөмжөө гадаадаас авч байна. Валютын ханш өслөө. Өнгөрсөн хавар 100 мянган төгрөг өгнө гээд тариалалт хийлгэсэн. Бид зээл авсан. Гэтэл одоо 100 мянгаа бүтнээр нь өгч чадахгүй 70 мянга болгох юм ярьж байна. Их хэмжээний алдагдалд  орлоо. Ханшийн зөрүүнээс бас ихээхэн алдагдал үүслээ.  Бид бүх юмныхаа урьдчилгааг төлдөг. Гэтэл яамныхан тариаланчдыг ххарж үзээд хөнгөлөөд байхад  даварч байна гэх ухааны юм яриад сууж байна. Тийм биш байхгүй юу. Бид гурилын үйлдвэрүүдээс мөнгөө авах гэж байгаа юм. Улаан буудай авчихаад тэд мөнгийг нь өгөхгүй хоёр гурван жил дамжуулж байна. Яаманд бид үүнийг л зохицуулж өгөөч гэж шаардаж байгаа юм.

-Та нарын намар хийсэн гэрээ зөрчигдөөд байна уу?

-Бид импортыг эсэргүүцэж намар нэлээд тэмцсэн. Тэгээд гэрээ хийгдсэн.  Энэ оны 3 сарын 1-нийг хүртэл импортоор улаан буудай оруулахгүй гэж гэрээнд заасан. Хэрвээ импортлох болвол бидэнтэй эргэж ярилцахаар болсон юм. Гэтэл энэ гэрээгээ Р.Бурмаа сайд нь харалгүй Оросоос улаан буудай импортлох шийдвэр гаргасан. Яамны бодлогын залгамж чанар гэж байх ёстой. Тэр нь алдагдсан байна. Бид ард түмнийээ төлөө л тэмцэж байгаа. Ялтан  биш шүү дээ.

-Гэрээ зөрчигдсөн хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Гэрээгээ зөрчсөн яамныхан өөрсдөө хариуцлагыг нь үүрэх ёстой. Цаана нь өөр бүлэглэл байх шиг байна.

-Ямар бүлэглэл байгаа гэж?

-Ер нь ганц хоёр гурилын үйлдвэр байгаа гэж манайхан ярьдаг. “Улаанбаатар гурил” энд зонхилж байна. Гурилын 70-80 үйлдвэр  дотоодын улаан буудайн цавуулаг сайн гээд импортыг зөвшөөрөхгүй байхад “Улаанбаатар гурил” нь харин заавал Оросоос импортоор авна гэсэн   хачирхалтай юм.

Б.Отгонбаяр

О.Амаржаргал:  Импортыг цуцлах байх

Untitled-4-Булганаас олуулаа ирэв үү?

-Тариаланчид их тодорхой шаардлага тавьж байна. Юун түрүүнд импортыг цуцал гэж байгаа. Гурилын үйлдвэрүүдээр будааных нь мөнгийг төлүүл гэсэн. Тариаланчдын 70 орчим хувь нь будааныхаа мөнгийг аваагүй байгаа юм. Би Булан аймгийн Хутаг-Өндөр суманд тариалан эрхэлдэг. Манайхаас 10 гаруй хүн энэ жагсаал цуглаанд оролцохоор ирсэн.

-Та нарын шаардсанаас тэгээд импортыг цуцлах уу?

-Цуцлах бай гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлаа бодох байлгүй дээ.

Б.Баяр

 

 

 

 

Б.Эрдэнэбат: Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн, яаж шалгасан нь тодорхойгүй байгаа

Untitled-5-Яамныхантай  уулзсан уу?

-Өчигдөр Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныонтой уулзсан. Тэд жагсаал цуглаан хийгээд хэрэггүй гэсэн. Гэхдээ асуудлыг шийдсэнгүй.  Төрийн нарийн

-ХХААЯ-ны  Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын үед хийгдсэн импортын квот үргэлжлээд байгаа юм уу?

-Хариуцлага алдсан Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ганибалыг ажлаас чөлөөлсөн гэнэ лээ.  Түрүүнд нь ажиллаж байсан Х.Золжаргалтай ярих ч юм байхгүй. Тэр луйварчин чинь “Улаанбаатар гурил” компанийн захирал Баатарсайхантай анх хуйвалдан Оросоос улаан буудай оруулсан шүү дээ. Өнгөрсөн намар тэдний гаргасан ийм шийдвэрээс улбаалаад өнөөгийн ийм байдал үүсээд байна. Намар бид тэмцэл хийсээр байгаад хэлэлцээрт хүрч квотыг хойшлуулсан байсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд нь үүнийгээ зөрчөөд 20 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл өгсөн. Энэ 20 мянган тонн улаан буудайн 80 хувийг нь “Улаанбаатар гурил” компани авч байна.

-Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн юм уу. Чанарыг шалгаагүй, гаалийн бичиггүй, хорио цээрийн шинжилгээгүй гэсэн яриа гарч байсан. Үнэн үү? 

-Намар 22 вагон улаан буудай оруулж ирсэн нь үнэн. Таван вагон нь Улаанбаатарт орж ирсэн. Ямар шинжилгээ хийгдсэн нь тодорхойгүй байгаа. Дотоодын улаан будайг мундахгүй их шалгадаг. Гэтэл Оросын улаан буудайг шалгадаггүй. Уг нь цацраг, хүнд металын элементийг нь илүү нарийвчлалтайгаар шалгах ёстой юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хотын дарга өнөөдөр 11-11 төвд ажиллана
Хотын дарга өнөөдөр 11-11 төвд ажиллана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.