Хүйтний эрч суларч, уулархаг нутгаар цас орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Хүйтний эрч суларч, уулархаг нутгаар цас орно

Хүйтний эрч суларч, уулархаг нутгаар цас орно

2023 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 27-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 24, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +3...-2 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -2...-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.

21 хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
21 хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.