Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгө болон байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт улсын төсөвт тодотгол хийхэд яригдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгө болон байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт улсын төсөвт тодотгол хийхэд яригдана

Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгө болон байр, цахилгаан, дулааны хөнгөлөлт улсын төсөвт тодотгол хийхэд яригдана

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил гишүүн нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлээр мэдээлэл авсан. Засгийн газар коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар ойрын үед хуралдаж тодорхой шийдвэр гаргахаа мэдэгдсэн. Наадмаас өмнө төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой гэж манай бүлэг үзсэн. Хүүхдийн мөнгөний асуудлаас эхлээд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн долоодугаар сарын 1 хүртэл чөлөөлсөн халамжийн асуудлууд яригдана. Удахгүй УИХ-д төсвийн тодотголыг өргөн барина. Түүний дараа бүх зүйл тодорхой болно.

Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцсан. Гэхдээ өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэж байгаа. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон газар тэгш ойтой юм билээ. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлаа харж байгаад зургаадугаар сарын сүүлээр шийдвэр гаргана." гэлээ.

Ж.Сауле: Нам ялагдсан энэ үед манай дарга нар атгасан гар шиг байж, нэг нэгнээ дэмжиж байгаа
Ж.Сауле: Нам ялагдсан энэ үед манай дарга нар атгасан гар шиг байж, нэг нэгнээ дэмжиж байгаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.