Хоёр ч эртэй учир ургуулсан Х.Акбота “Мотив”-ын Ганбаад боломж олгосонгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
 Хоёр ч эртэй учир ургуулсан Х.Акбота “Мотив”-ын Ганбаад боломж олгосонгүй

Хоёр ч эртэй учир ургуулсан Х.Акбота “Мотив”-ын Ганбаад боломж олгосонгүй

Universe best songs” наадмаас төрсөн дуучин хос болох “Мотив” хамтлагийн Б.Ганбаатар, Х.Акбота нар гэр бүлийн амьдралаа төвхнүүлэн, Г.Анар нэртэй хөөрхөн хүүтэй болсон цаг саяхан мэт. Гэвч тэд жил гаруйн өмнөөс эхлэн таарамжгүй харилцаатай болсон төдийгүй тус тусынхаа замыг хөөж, гэр бүлийн амьдралдаа цэг тавиад байгаа.

Уран бүтээлээсээ түр завсарлага авч, нэг хэсэг хүүгээ өсгөж байсан дуучин Х.Акбота өдгөө шоу тоглолтод оролцон, тун ч завгүй яваа бөгөөд хэд хэдэн дуугаа бичүүлээд амжжээ. Турк, Казахын цустай гэгддэг Х.Акбота өөрийн цахим хуудсаар дамжуулан эргэж нийлэх санал тавьсан хуучин нөхөртөө “салаавч” өгсөн төдийгүй загвар өмсөгч залууг амрагаараа сонгоод амжсан.

Амьдралдаа нэмэр болох нь байтугай, хүүдээ ч олигтойхон аав байж чаддаггүй гэх Ганбаа дуучин бүсгүйг гуйж гувшин эвлэрэх гэж оролдсон нь ийнхүү муухай аашлахад хүргэсэн гэдэг. Угийн өөрийнхөөрөө байх дуртай Х.Акбота толгойныхоо тал үсийг хусуулж, час улаан өнгөөр будаж байсан удаатай. Үүгээр ч барахгүй, зүүн энгэрээс нь эхлээд нурууных нь төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн шивээсээрээ үргэлж бахархдаг юм билээ.

Түүнчлэн загвар өмсөгч залуугаа өөр нэгнээр сольсон төдийгүй үе үехэн хүүтэйгээ уулзахаар ирдэг “Мотив”-ын Ганбааг нэг нүдээрээ ч тоож хардаггүй гэнэ лээ. Өнгөрсөн хугацаанд хоёр ч эртэй учир ургуулаад амжсан эхнэртээ бурууг өгч чадаагүй Ганбаа өдийг хүртэл ганцаараа яваа аж.

Эх сурвалж: Unen.mn

 

 

МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?
МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.