Хятадын эрх баригчид иргэдээ гадаадаас бараа худалдан авахгүй байхыг уриалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Хятадын эрх баригчид иргэдээ гадаадаас бараа худалдан авахгүй байхыг уриалжээ

Хятадын эрх баригчид иргэдээ гадаадаас бараа худалдан авахгүй байхыг уриалжээ

Хятадад цар тахал эхэлснээс хойш халдварын тохиолдол дээд цэгтээ хүрсэн тул эрх баригчид иргэдээ гадаадаас бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалжээ. Бээжингийн өвчний хяналтын төвийн ажилтнууд тус хотын оршин суугч нэгэн эмэгтэй илгээмж авсны улмаас Омикрон хувилбарын халдвар авсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Албаны хүмүүсийн үзэж буйгаар ковид импортын хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжиж байгаа гэнэ. Гэвч ихэнх эрдэмтэд энэ таамаглалд эргэлзэж байна.

Бээжингийн оршин суугч эмэгтэй тус хотоос гараагүй хэрнээ Омикрон хувилбарын халдвар авчээ. Өвчний хяналтын төвийн ажилтнуудын хэлснээр гадаадаас авсан бараанаас нь вирусний ул мөр илэрсэн байна. Гадаадаас Хятадад оруулж ирсэн бүтээгдэхүүнийг задгай орчинд буюу гадаа нээж, бээлийтэй задалж, нэн яаралтай баглаа боодлыг нь хаях шаардлагатай гэж зөвлөжээ.

Эх сурвалж: ВВС

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна
Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.