ОМИКРОНЫ BA.2 МУТАЦИ ТАРХАЖ БАЙГАА ТУЛ МАСКАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
ОМИКРОНЫ BA.2 МУТАЦИ ТАРХАЖ БАЙГАА ТУЛ МАСКАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ

ОМИКРОНЫ BA.2 МУТАЦИ ТАРХАЖ БАЙГАА ТУЛ МАСКАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгчээ.

Тэрбээр “Халдварын тохиолдол өмнөх долоо хоногоос нэмэгдэх, шинжилгээнд эерэг эзлэх хувь нэмэгдэж байгаа харагдаж байна. Халдварын тохиолдол нэмэгдэх хандлага байна гэж харж байгаа. Олон улсад Омикроны BA.4,5 хувилбарууд бүртгэгдсэн. Манай улсад Омикроны BA.1,2 хувилбарын тохиолдлууд бүртгэгдсэн. Омикроны BA.1,2 хувилбарын үед хоолой сөөх, хөндүүрлэх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг зонхилон тохиолдож байна. Нийт бүртгэгдэж буй тохиолдлын 80 хувьд нь BA.2 хувилбар бүртгэгдэж байна.

3, 4 дэх тунг хийлгэж байж шинэ давалгаанаас сэргийлэх үр дүнтэй гэж дэлхий нийт зөвлөж байна.

Ковидын халдвар бүрэн намжаагүй байна. Маскаа үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй. Ковидын 19 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Мөн 11 хүртэлх насны хүүхдүүдэд томуугийн өвчлөл өндөр байна. Улирал солигдох эмзэг үе явагдаж байгаа тул бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй” гэлээ.

2014 оны төсвийн алдааг засах жил
2014 оны төсвийн алдааг засах жил
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.