Ц.Мянганбаярын хохирогч нар шүүхийн танхимд багтахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Ц.Мянганбаярын хохирогч нар шүүхийн танхимд багтахгүй байна

Ц.Мянганбаярын хохирогч нар шүүхийн танхимд багтахгүй байна

 
Саяхан л Монголын хамгийн баян эрээр тодорч, өнгөтэй өөдтэй хүүхнүүдийг бээлий шигээ л сольж явсан Ц.Мянганбаяр нэг л өглөө хамгийн их өртэй, хамгийн ядуу хүнээр тодорч, компаниа дампууруулах хүсэлтээ шүүхийн танхимд гаргаад байгаа. онгол банк, Татварын ерөнхий газар, Чингис хаан банк зэрэг 14 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийт 84.6 тэрбум төгрөгийг “Монгол газар” компаниас нэхэмжилсэн байна. Тодруулбал,
•     Япон улсын Иточу корпораци-59.8 тэрбум төгрөг
•    Монгол банк-14.6 тэрбум төгрөг
•    Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол- 4.6 тэрбум төгрөг
•    Татварын ерөнхий газар-2.6 тэрбум
•    Чингис хаан банк-1.4 тэрбум төгрөг
•    Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая төгрөг
•    Нийслэлийн татварын газар-334 сая төгрөг
•    “Киа моторс” компани-68 сая төгрөг
•    “Хьюндай моторс” компани-18 сая төгрөг
Гурван иргэн нийт 200 сая төгрөгийг нэмэмжлээд байгаа аж. Хамгийн сонирхолтой нь Монголын алтны магнат эрээс мөнгө нэхсэн хохирогч нар шүүхийн танхимд багтахаа больсон учраас дараагийн шүүх хурлыг нь Татварын Ерөнхий газрын хурлын зааланд хийхээр болжээ.
Эх сурвалж: Shudarga.mn
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.