Зам тээврийн сайд Л.Халтарыг тойрсон зовлон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 25 секунд
Зам тээврийн сайд Л.Халтарыг тойрсон зовлон

Зам тээврийн сайд Л.Халтарыг тойрсон зовлон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө танхмын гишүүддээ "ямар ч сайдыг огцруулахгүй, ажлаа тайван хийх"-ийг сануулсан. Гэхдээ энэ нь "толгойны өвчин үгүй болсон" гэсэн үг огт биш. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг муухай харагдуулдаг сайд нарынхаа толгойг байнга илнэ гэж юу байхав. Ийм сайд нарын эхэнд ЗТХ-ийн сайд Л.Халтар нэрлэгддэг. Зовлон ярих биш зориглож хийдэг хүн энэ салбарт үгүйлэгдэж байгаа нь үнэн. Дарханы зам, ачаа тээвэр гацсан, төмөр замын осол аваар гээд тоочвол толгой эргэм. Өмнөхөө шийдээгүй байж одоо Богдхан төмөр зам гэж "зовлон" нэмэгдэж байх шиг байна. Энэчлэн Халтар сайдыг тойрсон асуудал шийдэгдэж цэгцрэхээсээ илүүтэй ар араасаа нэмэгдсээр байна. Тэдгээрийг тоймлох биш тоочъё.

Зам тээвэр хөгжлийн сайд Л. Халтарыг тойрсон зовлонгуудыг жагсаавал:

  • Монгол Улсын импортын тээврийг бүрэн гацаасан хэрэгт Л.Халтар унасан. Замын Үүдэд тээвэр зохицуулалтын асуудал хүндэрч, ачаа барааны эргэлт саатсанаас ард түмэн ачааны хүндийг үүрч хэд дахин нэмэгдсэн үнэтэй бараа бүтээгдэхүүн авсан.
  • БНХАУ-ын Тяньжин боомтод зургаан сарын өмнөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийн чингэлэг бөөгнөрч эхэлсэн. Аж ахуйн нэгжийн ачаа барааг тээвэрлэх явцад авлигын асуудал үүссэнийг АТГ-т шалгуулахаар өгсөн байдаг
  • Чингэлэг ачаа бөөгнөрөх нь тээвэр зуучийн цөөн хэдэн компанийн хэтэвчийг зузаалж байна хэмээн тээвэрчид бухимдаж, автомашины ченжүүд 3 -аас таван сар Теньжин боомтод ачаа гацсанаас машины үнэ огцом өсөхөд нөлөөлсөн . Нүүрс тээвэрлэдэг замыг хааж Чойрын тээврийг дэмжихгүй байгаа нь тээвэрчдийг бухимдуулсан.
  • Тээвэрчид олон сараар хилийн боомт сахиж гэр орноосоо хол, хоол, ундгүй,хэзээ ковид авчих бол гэж зовж амьдарцгааж байна тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн
  • . Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын “Жигүүр транс” ХХК, “Рэска” ХХК, С.Батболдын төрсөн дүү С.Эрдэнээгийн нэр дээр бүртгэлтэй “Ричлэденг транс” ХХК 2010 оноос ачаа тээврийн үйл ажиллаа эрхэлж байгаагаас өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож албан тушаалын урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан
  • 2020 оны 7дугаар сараас хойш гурван ч осол төмөр замын салбарт гарч ачааны есөн вагон онхолдож их хэмжээний шатахуун асгарсан
  • Өмнөговь аймагт тээвэрлэлт явуулах жолооч нарын бүх эрхийг Баян зам тээвэрчдийн холбоо ТББ-д өгсөн хэмээн буруутгагдсан .
  • Дарханы зам там болсноос ургац хураалт нүүрс тээвэрлэлтэнд асуудал үүссэн
  • Түүний хүү Х.Нямдоржийн компани нь Замын -Үүдэд ноёлсон гэсэн хэл ам гарч түүний нүүрийг түлж байгаа.
  • Зам тээвэр хөгжлийн яамнаас зарласан тендер, тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаанууд ч ар араасаа цуварсаар л байна.
  • Их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг Төмөр замд өндөр үнээр шахсан хэрэгт холбогдож байсан ч сураггүй болсон хэргийн тоог нэгээр нэмээд л өнгөрсөн.
  • УБТЗ-ын “УБТЗ”-ын даргад Ц.Хүрэлбаатар, Б.Даваасүрэн, Г.Сэрээнэндорж нарын гурван хүн санал болгосон нь бас л маргаан дагуулсан.
  • Түгжрэл нь ард иргэдийнх нь аргыг барсан улс манайхаас өөр алга байхад нэмж зам барихаас илүү зам засварт нь анхаарна гээд суудаг нэгэн
  • АЗ-ын дугаар тойрсон онигоо гээд олон ч асуудал шуугиан тарьсан. Түүний талаар ингээд бичээд байвал их л олон асуудал бий. Эргэж хургасан шийдвэр гаргадаггүй, эрчтэйхэн ажиллах сайд хэрэгтэй байна.
 	 Увсын малчид газрын тосны хайгуулыг эсэргүүцэж байна
Увсын малчид газрын тосны хайгуулыг эсэргүүцэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.