Жирэмсэн vед эмэгтэй хvний бие организмд олон єєрчлєлт гардаг. Бие нь тавгvйтэж, євдєж зориурлах нь их. Гэхдээ євдлєє гээд эм тан зоргоороо хэрэглэж болохгvй. Хэрэв эм хэрэглэх зайлшгvй шаардлага гарвал эмчид vзvvлж, тодорхой тунгаар хэрэглэх нь зvйтэй. Учир нь эм бэлдмэлvvд эхсийн цусны эргэлтийг удаашруулах, эх, ургийн хоорондын бодисын солилцоог алдагдуулах аюултай. Зарим эмийн бэлдмэл нь эс, эд, эрхтэний єсєлтийг удаашруулснаар ураг єсєлттvй болох, гаж хєгжих, эндэх зэрэг хvндрэл vvсгэдэг.
Жирэмсэн vед хэрэглэж болохгvй эмvvд:
- Дааврын бэлдмэлvvд
- Стрептомицин, тетрациклины бvлгийн эмvvд
- Євчин намдаах эм: аспирин С, индометацин
- Даралт бууруулах эм : резерпин, хлортиазид
Ер нь жирэмсэн vедээ эмэгтэйчvvд олон зvйлийг анхаарч єєрийнхєє болон хvvхдийнхээ эрvvл мэндийг тэтгэх нь чухал. Иймээс жирэмсний эхний vеэс л бэлтгэлтэй байж хэвлий дэх хvvхдээ халдварт євчин болон тэжээлийн дутагдлаас хамгаалаарай.
Жирэмсэн болохоос 1-2 сарын ємнє эмчийн vзлэгт орох нь чухал. Ингэхдээ цусны шинжилгээ хийлгэж цусны бvлэг, гепатит В, улаан бурхнаар ємнє нь євдєж байсан эсэхээ тогтоолгох хэрэгтэй. Жирэмсэн байхад салхин цэцэг, улаан бурхан, халдварт шар гэх мэт євчин тусах нь хожмын урхаг асар их. Ялангуяа хvvхдэд насан туршийн эмгэг vлдээдэг. Тэр ч атугай ихэнх тохиолдолд хvvхэд энддэг. Мєн хоол хvнсэндээ анхаарч, тєрєл бvрийн амин дэмээр баялаг жимс жимсгэнэ хэрэглэх нь чухал. Дасгал хийж биеэ чийрэгжvvлснээр жирэмсний vеийн зарим хvндрэлээс ч урьдчилан сэргийлж чадна. Жирэмсэн vедээ тєдийгvй хvvхэд олохоосоо ємнє архи, тамхи хэрэглэж болохгvйг анхаараарай.
Эх сурвалж: Unen.mn