Б.Болор: Цалин, тэтгэврийг өгдгөөрөө өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 40 секунд
Б.Болор: Цалин, тэтгэврийг өгдгөөрөө өгнө

Б.Болор: Цалин, тэтгэврийг өгдгөөрөө өгнө

 

 

        Төсвийн орлого нэг их наяд орчим төгрөгөөр тасарсан. Төрийн данс улайж цалин тэтгэврээ өгч чадахгүйд хүрч томоохон татвар төлөгч компаниудаас татварыг нь урьдчилж авч байна. Дэд сайдгүй болно, яамдын тоог ес болгож зарим агентлагийг татан буулгана гэх зэргээр сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй холбоотой дандаа хар бараан мэдээлэл цуварч байгаа. Тиймээс нөхцөл байдлыг тайлагнахаар Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг” уулзалтад оролцлоо. Тэрбээр сайд болсноос хойш ийнхүү анх удаа ажлаа тайлагнаж байгаа нь энэ юм. Сангийн сайд 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийж, Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа эдийн зас гийн нөхцөл байдлыг хар­ галзан хэмнэлтийн горимд шилжих бодлого барьсан гэдгийг дуулгалаа.

 

Түүнчлэн уул уурхайн бүтээг­ дэхүүний үнийг тооцох аргачлалыг ч эргэж харж, ирэх оны төсөвт эрдэс баялгын үнийг хамгийн багаар тооцжээ. Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон төс­ лүүдээ урагшлуулах, урсгал зардлуудыг танаж, бүтцийн өөрч­ лөлт хийнэ гэдгийг ч дуулгав. Гэхдээ хөрөнгө оруулалтын аж­ луудаа бууруулаагүй, хувийн хэвш­ лээ дэмжих замаар ажлын байраа хадгалж эдийн засгийн хүндрэлийг давна гэж тооцжээ. Сангийн сайд Б.Болор сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

 

-2016 оны төсвийн орлого энэ оныхоос хэр багассан бэ. Орлогыг хэр бодитой тооцсон гэж үзэж байгаа вэ?

 

-2015 оны төсвийн орлогыг 7.1 их наяд төгрөг байхаар оруулж ирж байсан. Харин ирэх оны хувьд 6.9 их наяд байхаар тооцлоо. Орлогыг бодит хэмжээнд бууруулж орж ирсэн гэж үзэж байгаа. Олон жил тооцоолж гаргадаг байсан зэсийн үнийн аргачлалаас татгалзлаа. Олон улсын гаргасан мэдээгээр зэсийн үнэ ирэх онд 6100-6600 ам.доллар байна гэсэн тооцоолол бий. Бид ОУВС-гийн тооцооллоор зэсийн үнийг тооцсон. Тиймээс үүнийг доод хязгаар гэж ойлгож болно, гэхдээ үнэ өсөх боломжтой. Оюутолгой, Тавантолгойн төслүүд урагшлах ёстой. Хамгийн гол нь манай талд ашигтай, зөв явах нь чухал. Төслүүдийг явуулж, уул уурхайгаа хөгжүүлэх бодлого барьж байгаа учраас том төслүүдийг төсөвт тусгасан. Гэхдээ орлогыг нь өндөр төсөвлөөгүй.

 

-2016 онд зарим агентлагийг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагч ажилгүй болох вэ?

 

-Монгол Улс гурван сая хүн амтай, 180 мянган төрийн албан хаагчтай. Нийт хүн амтай харьцуулахад маш их тоо. Нэгтгэж болох, ажлын давхардал бүхий агентлагуудыг нэгтгэж, татан буулгаад эрх үүргийг яаманд нь шилжүүлнэ. Тухайлбал, гааль, татвар хоёрыг нийлүүлж байгаа. Зарим хүн үүнийг байж болохгүй гэж байгаа ч дэлхийн олон оронд орлого бүрдүүлэгч агентлаг гэж үзэн хамт байдаг туршлага бий. Тиймээс Гаалийн болон Татварын ерөнхий газрыг нэгтгэхэд боломжтой гэж үзсэн. Есөн яамтай байх нь зүйтэй гэж үзэж төсөв өргөн барьсан. Сонгуулийн дараа Засгийн газрын бүтцээр оролддог байдлыг халж ирэх оноос ингэж өөрчилнө. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн газрыг нэгтгэнэ. Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана.

 

-Төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулна гэсэн. Харин бусад ажилчдын цалинг 2016 онд нэмэх үү?

 

-Ямар ч улс төсвөө батлахдаа ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Цалин нэмэхэд зөвхөн төрийн албан хаагчдын цалинг л нэмдэг. Энэ нь хувийн хэвшлээ эргээд дарамтад оруулна. Цалин нэмнэ гэж битгий улстөржөөсэй гэж гишүүдэд уриалмаар байгаа юм. Олон орон эдийн засгийн хүндрэлтэй үедээ хэмнэлтийн горимд шилжих уриалга гаргаж байна. Жишээ нь, Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгө, 13 дахь сарын цалингаасаа татгалзъя гэж төрийн албан хаагчдадаа уриалж байх юм. Гэтэл манайх цалин нэм гэж популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг, ард иргэддээ, хувийн хэвшлийнхэндээ хүндээр тусдаг. Эдийн засаг сэргэхээр цалинг нэмж болно. Гэхдээ урьдчилсан байдлаар зарлах нь буруу.

 

-Ирэх онд хэдэн төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийх вэ?

 

-Бүтээн байгуулалтын хувьд ирэх онд улсын төсвөөс 300 орчим, Хөгжлийн банкнаас450 орчим тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна. Ийм хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлийг ажилтай байлгаж, тэдэнд хөрөнгө оруулах боломжтой.

 

-Яам, агентлагуудыг татан буулгаснаар хэдий хэмжээний хөрөнгө хэмнэх вэ. Энэ оны төсөв 900 орчим тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн. Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?

 

-Төсөв900 орчим төгрөгөөр тасрахаар байгаа. Гэхдээ арваннэг, арванхоёрдугаар сард татварын орлого бүрддэг. Оны сүүлээр бүрдэх татвараа оруулчихвал байдал сайжирч болох учраас хүлээлттэй байна. Төсвийн алдагдлыг өөр ямар нэгэн эх үүсвэрээр нөхөхгүй, зардлуудаа танана. Хэмнэлтийн горимд шилжинэ, зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, тэвчиж болох зардлыг тэвчээд явна. Цалин, тэтгэврээ өгдгөөр нь өгнө. Яам, агентлагийг нийлүүлж, татан буулгаснаар 2016 оны төсөвт үр нөлөө бага. Гэхдээ одоо байгаа бүтцээр төсвөө боловсруулсан бол зарлага 8.6 их наяд болохоор байсныг бид долоон их наяд руу оруулж ирсэн. 2017 онд дахиад 700 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Өмнө нь сонгуулийн жилд их зарлагатай төсөв баталдаг байсан. Энэ удаа сонгуулийн жил гэдэгтээ бус төсвөө эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн. Ер нь урсгал зардлыг нэлээд хэмжээгээр танах шаардлага байгаа. Тухайлбал, цахилгаан, дулааны зардлыг бууруулах боломжтой. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийхгүй байхад анхаарна.

 

-Ирэх онд олох орлогыг 6.9 их наяд гэж тооцсон нь хэр бодитой болсон гэж та үзэж байна вэ?

 

-6.9 их наяд гэдэг бодитой тоо. Бид томоохон төслүүдээ явуулна гэж үзэж байгаа. Мөн өмч хувьчлал явуулна. Жишээ нь гааль, татвар хоёрыг нэгтгэхэд нэг байшин нь суларна. Энэ хоёр байгууллага хоёулаа том байшинтай. Нэгийг нь зарж борлуулна. Сүүлийн жилүүдэд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгалын байгууллага бүр байртай. Аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай болсон. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байруудыг хар. Арван давхар байшинд үйл ажиллагаа явуулдаг дүүрэг гэж дэлхий дээр манайхаас өөр газар байхгүй. Энэ их тансаглалыг зогсооё гэж байгаа. Агентлагийн дарга, дэд сайд нарыг цомхотгохоор жолооч, машингүй болно. Тэр машинуудыг хувьчилна. Энэ мэтээр төсвийн орлогыг бодитой тооцсон гэж үзэж байгаа.

 

-Орон сууцны10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд Сангийн яам хэзээ гарын үсэг зурах вэ?

 

-Иргэдийнхээ төлөө хийх ёстой ажлуудын нэг нь энэ. Орон сууцны урьдчилгаанд төр баталгаа гаргах зайлшгүй шаардлагатай. Боломж, бололцоог нь судалж байна. Яг өнөөдрийн байдлаар шууд баталгаа гаргахад асуудалтай байна. Үүнийг шийдэхийн төлөө ажиллана. Аливаа ажил тооцоо судалгаатай байх ёстой.

 

-Та сайд болсноосоо хойш нэгтгэнэ, цомхотгоно, танана гэж байгаа. Үүний дүнд олон иргэн ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах юм. Сөрөг үр дагаврыг нь тооцсон уу?

 

-Яг хэдэн хүн цомхотголд орохыг одоогоор тооцож болохгүй байна. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллуулах боломжийг хайна. Төсөв эрүүл болбол хувийн хэвшил рүү урсах мөнгөний урсгал нэмэгдэнэ. Тэгээд ч хүн бүр төрд ажиллах гэж зүтгэх хэрэггүй.

 

М.Алтанцэцэг

 
 
- See more at: http://www.unen.mn/content/54994.shtml?alias=politics#sthash.c23wJyTV.dpuf
Сельфичин О.Дөлгөөний сельфи зургууд
Сельфичин О.Дөлгөөний сельфи зургууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.