ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-Д САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 3 секунд
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-Д САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-Д САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д есөн жилийн дараа хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ажуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Батболд болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ОХУ-Д САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалын эхний өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй уулзалт хийж, хоёр улсын харилцааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-ын Тээврийн яамны Нэгдүгээр орлогч сайд И.С.Алафинов нар “Монгол Улсын иргэдийг төмөр замын мэргэжлээр суралцуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Оросын Холбооны Улсын Тээврийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Ингэснээр жил бүр ОХУ-ын Тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэдэг дээд сургуулиудад 85 хүртэлх тооны Монгол Улсын иргэдийг төмөр замын чиглэлээр, ОХУ-ын бүрэн тэтгэлгээр суралцуулахаар болов. Өдгөө Монгол Улсад хэрэгжиж буй Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуун сухайт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Зүүнбаян-Ханги, мөн хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан, Сайншанд-Хөөт-Бичигт, Сайншанд-Хөөт-Сүмбэр-Рашаант зэрэг зүүн бүсийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд төмөр замын нарийн мэргэжлийн 5 мянган боловсон хүчин шаардагдах учир дээрх хэлэлцээр онцгой ач холбогдолтой юм.

Өнгөрөгч 11 дүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, айчлалын хүрээнд тохиролцсон зарим яриа хэлцлүүд ийнхүү албажиж байна.

УБТЗ ХНН-ИЙН ДҮРМИЙН САНГ НЭМЭГДҮҮЛНЭ

Засгийн газрын тэргүүн нарын эхний өдрийн уулзалтаар хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, УБТЗ ХНН-ийн хөгжил шинэчлэлийн талаар болон нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлууд яригдсан бөгөөд ойрын хугацаанд хоёр талаас дээрх чиглэлд онцгой анхаарч ажиллахаар зарчмын тохиролцоонд хүрлээ.  

Уулзалтын дараа хоёр улсын Засгийн газар, яам хоорондын 12 баримт бичигт гарын үсэг зурав. Тэдгээрээс Зам, тээврийн салбарын хоёр баримт бичигт гарын үсэг зурсан нь, ОХУ-д төмөр замын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх мөн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд техникийн зөвлөгөө үзүүлэх тухай юм.

“Таван толгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэх тухай “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”, “РЖД Интернэйшнл хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэг” хоорондын гэрээ”-нд Монголын талаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, Оросын талаас РЖД Интернэйшнл хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А.Столяров нар гарын үсэг зурлаа.

“Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын хөрөнгийг ингэж үнэгүйдүүлжээ Баримт-1
“Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын хөрөнгийг ингэж үнэгүйдүүлжээ Баримт-1
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.