Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 21 секунд
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна

1201604061459897384

2016 оны тавдугаар сарын 01-ны 21 цагаас тавдугаар сарын 02-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 03-ноос тавдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

  3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3,6-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 

 
“ТЭРБУМ МОД” хөтөлбөрөөс хөллөсөн “ЦЭНХЭР АЛТ”
“ТЭРБУМ МОД” хөтөлбөрөөс хөллөсөн “ЦЭНХЭР АЛТ”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.