З.Баянсэлэнгэ: Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох ажил тун удахгүй хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
З.Баянсэлэнгэ: Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох ажил тун удахгүй хэрэгжинэ

З.Баянсэлэнгэ: Ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох ажил тун удахгүй хэрэгжинэ

Орон сууны Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох саналыг Д.Цогтбаатар сайдын үед гаргаж Засгийн газраар батлуулсан. Үүнтэй холбогдуулан журам нь хүртэл батлагдан гараад байгаа юм. Харин сүүлийн үед уг асуудал удааширч байна. Үүнээс болоод иргэдийн дунд орон сууцны зээлийн урьдчилгааг яах бол гэсэн эргэлзээ төрж байгаа юм. Тэгвэл уг асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 болгох шийдвэр гаргасан. Энэ нь өнөөдөр иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Энэ шийдвэрийг үргэлжлүүлэх үү?

-Орон сууцын эпотикийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Энэ 10 хувьтай холбоотой саналууд, асуултууд манай яам дээр ирж байна. 80 метр квдаратаас дээш болгоочээ гэсэн хүсэлт хүртэл ирж байгаа. Өмнөх сайдын 10 хувь болгосон асуудлыг цаашид үргэлжлүүдээд аваад явна. Үүн дээр иргэд яах бол гэж гайхаад, хэрэгжүүлэхээ больчих вий гэж сандарч, тэвдэх шаардлагагүй.

-Хүлээлт их байна. Ажлын үйл явц хэр явж байна вэ?

-Гагцхүү албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах асуудлууд байгаа. Таван талт гэрээ хийгдэнэ. Энэ гэрээтэй холбоотой Техникийн ажиллууд явагдаж байна. Арилжааны банкууд зээлийг олгох учраас арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд байна. Тиймээс бид энэ асуудлыг нэлээн урагш нь явуулахуйц хэмжээнд ярилцаж, шийдвэр гаргаж байна. Одоо гэрээнд гарын үсэг зурах талууд л саналаа өгвөл хэрэгжээд эхэлнэ. Манай яамны зүгээс хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн.

-Зээлийг арилжааны банкуудаар дамжуулж гаргах уу, Хөгжлийн банкаар дамжуулах уу?

-Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргаж байгаа. 2016 оноос хойшоо энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг шийднэ.

Г.Лхагва

 

“Алдар”-ын амжилтаас
“Алдар”-ын амжилтаас
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.