Эрчүүд хүүхнүүдээс илүү өгөөмөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 9 секунд
Эрчүүд хүүхнүүдээс илүү өгөөмөр

Эрчүүд хүүхнүүдээс илүү өгөөмөр

Их Британийн санхүүгийн байгууллагын үйлчилгээг гар утсаар дамжуулан хүргэдэг Пейм компанийхан нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Судалгааных нь зорилго эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь илүү өгөөмөр сэтгэлтэйг тогтооход чиглэсэн байв. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад эрхэм уншигч та тулгамдсан үедээ эрчүүдээс мөнгө асуувал илүү бүтэмжтэй гэж зөвлөх байна.

Судалгаанд оролцсон эрчүүдийн гуравны хоёр буюу 63 хувь нь найздаа татгалзах зүйлгүйгээр мөнгө зээлэхэд бэлэн гэжээ. Харин эмэгтэйчүүдийн хагас нь буюу 52 хувь нь ижил хариу өгсөн байгаа юм. Эрчүүдийн таван хувь нь л бусдад мөнгө зээлүүлэхэд хэцүү санагддаг гэсэн бол эмэгтэйчүүдийн арван хувь нь хармын сэтгэл төрдөг тухайгаа учирлажээ. Найздаа мөнгө зээлэхэд таатай санагддаг гэж эрчүүдийн 21 хувь хэлсэн бол эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт ердөө 11 хувьтай байна. Харин хамаатан садандаа мөнгө зээлэх тал дээр эмэгтэйчүүдийн 70 хувь дуртайяа гэсэн бол эрчүүдийн 68 хувь нь гар татахгүй гэжээ.

Эмэгтэйчүүд гэр бүлийн бус хүмүүст мөнгө зээлэхдээ яагаад ийм харамч байдгийн шалтгааныг тодруулахад буцааж нэхэхтэй холбоотой гэжээ. Харин эрчүүдийн хувьд дуртайяа зээлсэн шигээ шулуухан нэхэж чаддаг аж. Эмэгтэйчүүдийн хувьд мөнгө зээлэхээсээ илүүтэйгээр хэрхэн буцааж авахаа урьтаж боддог гэнэ.

Эмэгтэйчүүдийн 16 хувь нь бусдаас мөнгө зээлэхдээ сэтгэл нь түгшдэг бол эрчүүдийн тухайд бол найман хувьтай. Үүнээс үзэхэд эрчүүд мөнгө зээлэхдээ илүү нүүрэмгий гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тэгвэл бусдаас мөнгө зээлэхдээ ичдэг үү гэсэн асуултад эмэгтэйчүүдийн 24 хувь, эрэгтэйчүүдийн 18 хувь нь тийм гэж хариулсан байна.

С.Дамдин

“Зуншин” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлжээ
“Зуншин” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.