“ДОХ"-ын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
“ДОХ“-ын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв

“ДОХ“-ын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв

        Монголд  “ДОХ"-ын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо.  Цус гүйсэн аятай жимсний зураг  цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна.


 Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэгийг хэн хүнгүй мэдэж байгаа.


Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын хувьд хурцадмал асуудлын нэг болоод байгаа энэ үед "Дохтой жимс" гэх мэдээлэл бүр ч газар авч эхэллээ.


Бид уг мэдээллийн мөрөөр МХЕГ-аас тодруулахад “Ийм жимс байгаа талаарх гомдол мэдээлэл манайд хараахан ирээгүй. Харин манай цахим хуудсанд нэг иргэн уг мэдээллийг байршуулсан байсан. Бид холбогдох зураг, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гол нь тэр улаан зүйл нь цус гэдгийг хэн батлав, бас тэгээд  дох-той гэдгийг нь хаана шинжлэв гэдэг их сонин байна. Ийм төрлийн жимсэнд ургамлын өвчин байдаг уу, өт хорхойтой холбоотой юу гэдгийг судлаад хариу мэдээлнэ” гэв.

 

Дашрамд хэлэхэд,  ерээд оноос өмнө хорт хавдар настнуудын өвчин байсан бол одоо нялхсын болтлоо хавтгайрчээ. Дөнгөж төрсөн нярай хоол боловсруулах замын хорт хавдартай байгааг ч эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл энэ бүхэн юунаас улбаатай вэ?


Ээжийнх нь идэж буй хоол хүнс, дадал зуршлаас яахын аргагүй шалтгаалах билээ.

 

Монголчууд импортын хүнснийхээ 80-аас дээш хувийг зөвхөн өмнөд хөршөөс авдаг гэсэн статистикийн мэдээ бий. Хятадаас оруулж ирдэг хүнсийг хянаж,   хорих гээд юу ч хийгээд нэг л болж дорвитой ажил болж чадахгүй байсаар байгаа.
Улмаар хятад ногоо ийм, хятад жимснээс тийм зүйл илрэв гээд л өөр хоорондоо шивэр авир ярьсаар өдийг хүрсэн. Тэгвэл сүүлдээ Дох-той жимсний талаар ярьж эхэллээ. Амтай болгон хятадын жимс гэж шуугиж байна. Тэгвэл энэ бүхэнд хэн хяналт тавих ёстой вэ?
Хэрэв мэдээлэл худал болж таарвал ийм мэдээлэл цацаж олныг цочирдуулсан иргэнд ямар хариуцлага оноох вэ зэрэг олон асуулт гарч ирж байгаа юм.

Тэгэхээр өөрийн болоод бусдын эрүүл мэндийг бодож хэн, хэн нь хариуцлагатай байх хэрэгтэй байгааг холбогдох байгууллагууд ч анхааруулсаан байна.
Эх сурвалж: www.24tsag.mn

 

“ Автомашингүй өдөр -2022” энэ сарын 25-нд болно
“ Автомашингүй өдөр -2022” энэ сарын 25-нд болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.