Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ

Малайзад монгол эмэгтэйг 4 удаа бууджээ

 

 

bandar139380993201506160100

Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Тодруулбал,өчигдөр орой 17:45 цагийн орчимд Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт энэ хэрэг болсон байна.

 

Гэрчүүдийн мэдээлснээр буутай хоёр халдагч этгээд мотоциклиосоо 4WD дамжуулалттай жийп машин луу зогсолтгүй гал нээж эхэлжээ. Халдагчдын онилж буудсан машин дотор монгол эмэгтэй байсан бөгөөд цээж мөрөндөө 4 удаа буудуулсан байна.

 

Гэмт этгээдүүдийн дайралтыг харсан өөр нэгэн мотоцильтой эр тэднийг мөргөж унагаасан нь тансаг машин дотор байсан монгол эмэгтэйн амийг аварчээ.

 

Аврагч залууг Датук гэдэг бөгөөд 35 настай бизнессмэн хүн хэмээн аж. Тэрээр аврах “ажиллагааны” үеэр ямар нэгэн шарх, гэмтэл аваагүй байна.

 

Машины цонх руу нийт 8 удаа гал нээсэн болохыг цагдаагийн газраас тогтоосон байна. Хоёр халдагч Датукын мотоцикльд мөргүүлж унасны дараа мотоциклио унаад зугтаасан аж.

 

Холбогдох албаныхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Тэд 9 мм-ийн диаметртэй гар буугаар буудсан хэмээн гэрч мэдээлжээ.

 

26 настай эмэгтэй одоо Малая их сургуулийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний хэн болох болон биеийн байдал хэр байгаа тухай мэдээлээгүй байна.

 

Петалинг дүүргийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэхүү халдлага нь өшөө авалт байж болзошгүй гэжээ.

 

Хэрэг явдал болсон Бандар Ютама хот нь Дамансарагийн баячуудын амьдардаг газар бөгөөд томоохон брэнд дэлгүүрүүдээрээ алдартай юм байна.

Д.Идэр

 

Эх сурвалж: http://www.thestar.com.my/News/Nation/2015/06/15/mongolian-woman-shot-at-in-drive-by-shooting-bandar-utama/

Эх сурвалж: www.24tsag.mn

Оюутнуудын картын асуудлыг шийдвэрлэлээ
Оюутнуудын картын асуудлыг шийдвэрлэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.