“Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн мөнгө гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
“Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн мөнгө гаргалаа

“Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн мөнгө гаргалаа

 

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт, зоос хэвлэж эхэлсэн байна гэж Telegraph сонин мэдээллээ. Тэдний  өөрсдийн нь динар гэж нэрлэсэн  мөнгөн тэмдэгт нь 139 доллартай тэнцэнэ гэнэ. 
Тэдний энэ мөнгөн тэмдэгтийн дүрсийг “Лалын улс”-ынхны эзлээд байгаа Ракка хотод амьдардаг эсрэг талынх нь нэг хүн интернетэд оруулсан байна. 
Террористууд  эзэлсэн газар нутаг дахь ордоосоо олборлож  борлуулсан нефть, мөн банк дээрэмдэж, хүн хулгайлж, дарамт үзүүлсэн орлогоороо хөрөнгөждөг байна.  
Өнөөдөр эгнээндээ 30 орчим мянган дайчидтай “Лалын улс” зэвсэгт бүлэглэл Сири, Ирак, Ливаны зарим нутагт ажиллаж тэндээ өөрийн халифат гэгчийг байгуулаад газар нутгаа тэлэхийг эрмэлзэж байгаа юм.

Эх сурвалж: www.assa.mn

Эвдрэлтэй машины зургийг сольж,
Эвдрэлтэй машины зургийг сольж, "хэвийн" хэмээн Гаалийн мэдээллийн санд оруулж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.