“Исламын улс” бүлэглэл талибанчуудтай дайн зарлаж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
“Исламын улс” бүлэглэл талибанчуудтай дайн зарлаж болзошгүй

“Исламын улс” бүлэглэл талибанчуудтай дайн зарлаж болзошгүй

“Исламын улс” бүлэглэл Ирак улсын газар нутгийн нэлээд хэсгийг хяналтандаа аваад байгаа аж. Сүүлийн үед тус бүлэглэлийнхэн талибанчуудтай дайн зарлахад хүрэв. Талибан хөдөлгөөн анх 1994 оноос хүчтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоо 27 мянга гаруй дайчидтай.  Тэд Афганистаны газар нутгийн 70 орчим хувийг хяналтандаа байлгадаг. Саяхан харин “Исламын улс” бүлэглэл тус улсад халдлага үйлдсэний улмаас  10 гаруй хүн амиа алджээ.  “Исламын улс” бүлэглэл ийнхүү Афганистанд халдлага үйлдсэн нь энэ бүс нутагт аюул тарих нөхцөл үүсгэлээ гэж ажиглагчид үзэж байна. “Исламын улс” бүлэглэл Төв Азийн орнууд,  Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэгт улсад ч бас нөлөөгөө тогтоож болзошгүй ажээ. Тус бүлэглэл өнгөрсөн оноос гишүүдийнхээ тоог 70 хувиар  нэмэгдүүлээд байна. Иракын 22 мянган залуучууд “Исламын улс” бүлэглэлд нэгдэн орсон бөгөөд  Тунис, Франц, ОХУ-ын иргэд ч  элсэн оржээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Галын шалтгаан одоогоор тодорхой бус байна
Галын шалтгаан одоогоор тодорхой бус байна
 
Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ
Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.