С.Бямбацогт: Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 59 секунд
 С.Бямбацогт: Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй

 С.Бямбацогт: Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй

УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа зарлав.

Энэ үеэрээ тэрээр: " "ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Үүнд 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан.

Тэтгэлгээр суралцагсдаас салбарын мэргэжлээр суралцсан 332, нийтлэг мэргэжлээр суралцан 35, сургалтын гэрээ цуцлагдсан 11, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийлээ.

Тус газарт аудитын шалгалт оруулахад илэрсэн зөрчил дутагдлын нэг нь энэ.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой . Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байгаа. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсныг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана.

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч бий.

Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Ер нь улс төрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн юм бол байхгүй. Гол нь гэрээний үүрэг, журмаа биелүүлэх хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх. Улс төрчийн хүүхэд гэхээр эрх нь хязгаарлагдах ёсгүй.

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай байдлаар баталж ирсэн. Тиймээс одоо энэхүү журмыг сайд батална." хэмээсэн юм.

Ураны түүх-1: Мутацад “ордог” Дорноговийн мал
Ураны түүх-1: Мутацад “ордог” Дорноговийн мал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.