Дуучин С.Сэрчмаа шинэхэн хайртайгаа учиржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
Дуучин С.Сэрчмаа шинэхэн хайртайгаа учиржээ

Дуучин С.Сэрчмаа шинэхэн хайртайгаа учиржээ

 

serchmaanzboy“Хайрын  дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан билээ. Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж хөөрхөн охинтой болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж эр нөхрөөсөө салсан С.Сэрчмаа эх орондоо эргэн ирж уран бүтээлдээ орсон. Өнгөрсөн онд “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Нба буюу Нямбаяртай “Nb and Sally” цахим нэвтрүүлэг хийж үзэгчид болоод шүтэн бишрэгчдээсээ өндөр үнэлгээ авах болсон. Хэсэгтээ л хувийн амьдралаа хойш нь тавьж өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарсан дуучин бүсгүй маань шинэхэн хайртайгаа учирсан бололтой. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сайн залуу учирвал гэрлэхэд бэлэн шүү” хэмээж байсан бүсгүй маань гэрлэх залуугаа олжээ. Тэрээр шинэхэн амраг, хөөрхөн охинтойгоо хамтдаа цагийг өнгөрүүлж аз жаргалдаа умбаж яваа сурагтай. Ямартай ч дуучин бүсгүйдээ аз жаргал хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 
 
 
Гадаад харилцааны саад ба вакцин
Гадаад харилцааны саад ба вакцин
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.