Ц.Оюунгэрэлийг “барьж идэх нь”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Ц.Оюунгэрэлийг “барьж идэх нь”

Ц.Оюунгэрэлийг “барьж идэх нь”

Уг төсөлдөө телевизийн бүх хөтөлбөрийн орц нормыг тогтоож  өгчээ. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийн 50 хувьд нь Монгол үндэсний кино болон бусад бүтээл байхаар заасан байв.  Гэтэл Монголд өнөөдрийг хүртэл нийтдээ 200 орчим кино бүтээл хийгдсэн байдаг аж. Тэгэхээр телевизийн нэвтрүүлгүүдэд тэдгээр кинонууд л шил даран цуваад гараад байх нь. Монголд одоо 15 өргөн нэвтрүүлгийн, 60 гаруй кабелийн телевиз бий. Хэрвээ хуулийн төслийг нь УИХ-аар баталчихвал телевизүүд өнөөх хэдэн киногоо давтаад гаргаад байх юм байна. Тиймээс телевизийн уран бүтээлчид Ц.Оюунгэрэл сайд руу дайрч, бараг л барьж идэх нь холгүй болов. Эсэргүүцлийн янз бүрийн арга хэмжээ авахаа  ч мэдэгдэв. Тэд “Ц.Оюунгэрэл сайд кино бүтээгч, олон нийтэд кино бүтээлийг цацагч хоёрыг хооронд нь ялгахгүй байна. Үндэсний кино, урлаг соёлоо хөгжүүлэх гэвэл тэдгээрийг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй. Түүнээс биш хувийн телевизүүдийн дотоод ажилд хуулиар далайлгаж оролцох хэрэггүй” гэж байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Агентлагийн даргын албан тушаал горилогсод олширсоор
Агентлагийн даргын албан тушаал горилогсод олширсоор
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.