Л.Наранбаатар “Хөтөл”-ийн үйлдвэрийн амыг барьчихлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 33 секунд
Л.Наранбаатар “Хөтөл”-ийн үйлдвэрийн амыг барьчихлаа

Л.Наранбаатар “Хөтөл”-ийн үйлдвэрийн амыг барьчихлаа

Өчүүхэн хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй Л.Наранбаатар гэх нөхөр АН-аас урваж, МАН-д “тагнуул”-аар очсон гэдгийг та бүхэн мэднэ. Тэгвэл тагнуул хийснийхээ шагналд “Хөтөл”-ийн цемент, шохойн үйлдвэрийн захирлаар томилогдоод буй. Цар тахал, хил гаалийн байдлаас үүдэн, хятадаас цемент орж ирэхгүй байгаа. Тиймээс Л.Наранбаатар дотоодын хэрэгцээг хямд цементээр хангана хэмээн эхлээд цээжээ дэлдсэн. Дараа нь “Хөтөл” цемент шохойн үйлдвэр нь Дарханы замын бүтээн байгуулалтад цемент нийлүүлж тус замын ажлыг саадгүй явуулна хэмээн ам бардам рекламдсан.

Гэтэл өнгөрөгч хугацаанд Дарханы замд хэрэгцээтэй цементыг “Хөтөл” бус “Мон цемент” энэ зун дангаараа бүрдүүлж байгаа гэдгийг тус группын захирал Н.Мөнхнасан цахим хуудсаараа мэдэгдсэн. Мөнхүү Зам тээвэр, хөгжлийн сайдаар шинэхэн томилогдоод байгаа С.Бямбацогт өнгөрөгч амралтын өдрүүдэд Дарханы замд ажилласан. Тэрбээр “Дарханы замын ажил саадсан гол шалтгаан нь цементийн тасалдал юм. Учир нь нэг өдөрт 1000 тонн цемент шаардлагатай байтал олдож байгаа нь 400-500 тонн цемент л байна. Ямар ч байсан цементийн ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж хүч тавих болно" хэмээн тайлбарлаж байна. Тэгэхээр энд “Хөтөл”-ийн оролцоо огт алга.

Өдгөө “Хөтөл” цемент шохойн үйлдвэр нь засварт байгаа гэх мэдээлэл бий. Уг нь тус үйлдвэрийг хувийн хэвшилд аваад техникийн шинэчлэл хийж, орчин үеийн технологи нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жигд ажиллаж байсан. Ямартай ч ажилчдаа цалинжуулаад, улсдаа татвараа төлөөд ажиллаж байсан. Харин Засгийн газрын шийдвэр гарч, хувьчлалд хуудуутай асуудал байна гэх нэрээр төрд эргүүлэн авсан. Ингэхдээ ямар ч албаны болон ажлын туршлагагүй шоучин Л.Наранбаатарыг захирлаар томилсон нь алдаа болж байгааг юу юунаас харж болно. Одоогийн байдлаар жигд ажиллаж байсан үйлдвэрийг шоучин Л.Наранбаатар очоод амыг нь барьж байгаа бололтой.

Түмэн.мн

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Мөрдөх байгууллагууд олон нийтэд хэтэрхий хүлээлт үүсгэдэг буруу технологи явуулж, шүүхийн нэр хүндэд халдаж байна
ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Мөрдөх байгууллагууд олон нийтэд хэтэрхий хүлээлт үүсгэдэг буруу технологи явуулж, шүүхийн нэр хүндэд халдаж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.