Хүүхдийн шүдийг арчлахад хэрэгтэй зөвлөгөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
Хүүхдийн шүдийг арчлахад хэрэгтэй зөвлөгөө

Хүүхдийн шүдийг арчлахад хэрэгтэй зөвлөгөө

нийтлэсэн Admin

baby-teeth-getty-650x300“Сүүн шүд бол яах вэ, хаашдаа уначих юм чинь” гэж та бодож байж магадгүй юм. Сүүн шүдний зөв ургалт, эрүүл байдал нь дараагийн шүд ургахад шууд нөлөөтэй байдаг байна. Энэ нь дараагийн шүд ургахад зөв байрлал олж, орон зай зохицуулах үүрэгтэй. Тиймээс бага насанд нь хүүхдийнхээ шүдийг тогтмол арчилж байх нь эцэг эхчүүд бидний хувьд санаж явах чухал зүйл байгаа юм. Хэрхэн арчлах вэ? Ганц хоёр ширхэг шинэхэн ургасан шүдийг хуруундаа марль юм уу, зөөлөн алчуур ороож байгаад зөөлнөөр гадна болон дотор талын арчиж өгнө. Зориулалтын хурууны сойз хүртэл ашиглаж болно. Хүүхдийн бараа зардаг дэлгүүрүүдээр зарагддаг. images Мөн хүүхдийн зориулалтын жижиг сойз элбэг зарагддаг. Хэрэв сойз ашигладаг бол хагас жилдээ нэг сольж байх хэрэгтэй шүү. Учир нь нүдэнд харагдахгүй ч бактери ихээр үржсэн байдаг. Хүүхдэд том хүүний шүдний оо хэрэглээд хэрэггүй. Хэрэглэхээр бол будааны хэмжээтэй байхад л хангалттай. 3 наснаас дээш бол вандуйн чинээ байхад болно. Учир нь хүүхэд амаа зайлж хаяж чаддаггүй учир их хэмжээний фтор хүүхдэд хортой нөлөөтэй байдаг байна. Мөн фтор агуулаагүй хүүхдийн зориулалтын шүдний оо дэлгүүрүүдээр элбэг зарагддаг. Өдөрт 2 удаа цэвэрлэж байвал маш сайн. Мөн хоолны дараа болон унтахын өмнө ямар ч үед цэвэрлэж болно. Давхар хүүхдийн хэлний үзүүр хэсгийн өнгөрийг марал хуруундаа ороож байгаад арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Хэт цаашилбал хүүхэд огиулна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 400 гаруй ээжид хүндэтгэл үзүүлэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.