Бөө хүн онгодоо сэвтээх юм бол хөсрий дээстэй адилхан болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
Бөө хүн онгодоо сэвтээх юм бол хөсрий дээстэй адилхан болно

Бөө хүн онгодоо сэвтээх юм бол хөсрий дээстэй адилхан болно

Бөө болж амар хялбар аргаар мөнгөтэй болон амьдрах гэсэн ахархан бодолтой бөө удгад их байна. Мөнгөнд шунагсад хэдэн төгрөг л олж байвал хэнийг ч хамаагүй бөө болгоно хэмээн дүвчигнэж, бөө болсон зарим нь арга засал, хараал хорлол хийнэ хэмээн амандаа орсон тоогоороо мөнгө нэхэж, бусдад буян болох биш гай тарьж яваа нь нууц биш. Бөө мөргөлийн зан үйлийг бизнесээ болгон хувиргасан тэдгээр хүмүүс нь янз бүрийн тайлга тахилга, сүлд шүтээн хүртэл бодож олж, үүнийг эс хийвээс, эсвэл үл шүтвээс тэгнэ ингэнэ хэмээн сүсэгтний сэтгэлзүйгээр тоглож, ард иргэдийн дунд бөө мөргөлийн нэр хүндийг унагаж байна.
Бөө удгадын буруу санаа, зөрүү явдлын төлөөс өөрийнх нь үр удамд бууж, гэмтний өмнөөс тэдний гэр бүл, удам төрөл, гэмгүй үрс нь зовоход хүрэх билээ. Ийнхүү үр хүүхдэдээ хараалгах үйл хийхгүй байхыг бөө нар хичээж, өөрийн үйлийг өөрөө үүрч дуусахыг сахиус шүтээнүүд чухалчилдаг.

Тэгэхээр үйлийн үрийн тухай сургаал монгол бөөгийн нэгэн гол мөрдөх зарчим байсан ба түүнийг зөрчигсөд тэнгэрийн гэсгээлийг энэ биеэрээ төдийгүй өнгөрсөн, ирээдүйтэйгээ цуг хүртдэг гэж үздэг байсан нь тодорхой байна.
“Онгодтой, өөрөө тэнгэртэй бөө хvн бол... биднээс илvv айж явах юмтай улсууд шvv дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгvvлсэн. Залуухан, залуухнаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шvv. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ

УЛААЧ ХҮНИЙ ЁС ЗҮЙ Парапсихологич, эзотерич 
Б. Мөнхдалай

 
 
Б.Гарамгайбаатар МҮДН-ыг толгойлох болов
Б.Гарамгайбаатар МҮДН-ыг толгойлох болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.