Орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэн босч, Эрдэнэт хот зүүн урагшаа тэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
Орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэн босч, Эрдэнэт хот зүүн урагшаа тэлнэ

Орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэн босч, Эрдэнэт хот зүүн урагшаа тэлнэ

Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотод 40 гаруй жил ашиглаж, зэвэрч нимгэрсэн шугам сүлжээгээ шинэчлэн өргөтгөх, дэд бүтцээ сайжруулах, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй эхлүүлж чадсан.

Хотын дахин төлөвлөлтөд нэн тэргүүнд тулгамдаж байсан бохирын III хоолойг барих бүтээн байгуулалт хоёр дахь жилдээ үргэлжилж байна. “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцаас хотын төв хүртэлх нийт 6.4 километр бохирын гуравдугаар хоолойг тавьснаар орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэн босч, Эрдэнэт хот зүүн урагшаа тэлнэ.

Инженерийн шугам сүлжээгээ шинэчлэн, дэд бүтцээ үе шаттай сайжруулах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилсээр байна.

Дахин төлөвлөлтөөр хотын сул чөлөөтэй байгаа газарт орон сууц барихаар төлөвлөж буй. Үүнд: Баян-Өндөр сумын

  • Их залуу багт 4,2 га
  • Уртын гол баг 1,8 га
  • Цагаанчулуут баг 7А орон сууцны хороололд 3 га
  • Дөмөг захын урд 4,2 га
  • Баянцагаан баг Эрчим хороололд 20 га
  • Оюут баг Залуус хороололд 5 га
  • Эрдэнэ баг 20 га талбайд төлөвлөлт хийнэ

Эрдэнэт хотын 3-р төв бохирын шугамын ажилд 19 тэрбум төгрөг шаардагдана. Дэнж, Уурхайчин багийн гэр хорооллын хэсгүүд шинээр баригдах орон сууцны хорооллуудын бохирыг татан зайлуулах шугамын ажил амжилттай өрнөж байна. Олон жилийн турш яригдсан ажил биеллээ олж, хот зүүн урагшаа хөгжин тэлэх боломж бүрдлээ.

Д.Баярболд: 1-5 насны хүүхдүүдийг нүд, чих, хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулна
Д.Баярболд: 1-5 насны хүүхдүүдийг нүд, чих, хамар хоолой, шүдний эмчийн үзлэгт хамруулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.