Азийн хөгжлийн банк: Хятад найтаах гэж байна, Монгол хүндээр өвдөнө шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 30 секунд
Азийн хөгжлийн банк: Хятад найтаах гэж байна, Монгол хүндээр өвдөнө шүү

Азийн хөгжлийн банк: Хятад найтаах гэж байна, Монгол хүндээр өвдөнө шүү

    

 

 Хятад найтаахад Монгол хүндээр өвддөг гэж манай улсын эдийн засгийн хэт хамаарлыг ёжлох нь бий. Тэгвэл энэ ёжлол хаяанд ирж, ирэх жил Монголын эдийн засаг өнөөгийнхөөс ч ихээр унах төлөвтэй байгааг олон улсын томоохон банк анхааруулжээ. 20 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй Азийн хөгжлийн банк ирэх жил Монголын ДНБ 2.7 хувиар буурна хэмээн тайландаа тэмдэглэсэн байна.

 

Азийн хөгжлийн банкны эдийн засгийн судалгааны талаар “Forbes”, “Guardian”, “CTV”, “Wall street journal” сайтууд мэдээлжээ. Forbes.com сайт энэ тухай “Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “өлсгөлөн” дарагдаж буй нь Монголд хүнд цохилт болно” гэсэн гарчигтайгаар мэдээлснийг орчуулан хүргэе.

 

“Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, үүний хэрээр эрчим хүч, эрдэс баялаг болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “аппетит” нь буурч буй тухай мэдээлэл Азийн орнуудад хүнд тусна” гэдгийг мягмар гарагт Азийн хөгжлийн банк АНХААРУУЛЛАА. Ялангуяа зэсээр баялаг Монгол Улс хүнд цохилт хүртэнэ гэж хүлээгдэж байна.

 

Монголын өмнөд хэсэгт орших Таван толгойн орд дээр ажиллаж буй “Эрдэнэс Таван Толгой” компанийн монгол уурхайчин. Гэрэл зургийг “Ассошэйтэд Пресс” агентлагийн зурагчин Энди Вонг.

 

АНУ, Японоор тэргүүлүүлсэн Азийн хөгжлийн банкны 2015 оны тайланд Хятадын эдийн засгийн өсөлт 7.2 хувь байна гэсэн өмнөх судалгааг 6.8 хувь болгож бууруулжээЛуу улсын эдийн засгийн өсөлт 0.4 хувиар буурахад Хятадад зэс, алт экспортлогч Монгол Улсын ДНБ 2.7 хувиар буурнагэсэн судалгааг гаргажээ.

 

Хонконгт болсон хурал дээр Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Шанг-Жин сэтгүүлчдэд ярихдаа “Монгол Улс нь Хятадын эдийн засгийн өсөлтийн уналтаас болж хамгийн ихээр хямрах улс юм” хэмээн онцолсон байна.

 

Зэс нь Монголын нийт экспортын 36 хувийг эзэлдэг тул дэлхийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрдэс баялагийн зах зээл багахан хэлбэлзэхэд Азийн цээжинд орших жижиг үндэстний эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчирдаг.

 

Азийн хөгжлийн банкны анхааруулгад Монгол Улс онцгойрон өртөөд байгаа шалтгаан нь Хятадтай шууд экспортын хүчирхэг харилцаа холбоотойд оршиноЗэсийн экспорт нь дангаараа Монголын ДНБ-ний 16.4 хувийг эзэлдэг тул ДНБ унана гэсэн тооцоо энэ үндэслэлд голчлон суурилж гарсан юм. Тус улс зэсээс гадна урд хөрш рүүгээ түүхий нефть, төмрийн хүдрийг ихээр экспортолдогийг мартах ёсгүй.

 

Монголын дараагаар Казахстаны ДНБ 0.5 хувиар унана хэмээн шинжээчид дүгнэлээ.

 

“Монгол Улс нь Хятадын эдийн засгийн өсөлтийн уналтаас болж хамгийн ихээр хямрах улс юм”

 

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт удааширснаар өргөн хэрэглээний барааны эрэлт, үнэ цочролд орж хөгжиж буй Азийн орнуудыг чанга сорилтонд дуудах нь” хэмээн Азийн хөгжлийн банк дүгнэжээ.

 

Тиймээс богино хугацаанд мөнгөний бодлого, санхүүгийн бодлогоо уян хатан байлгаж, урт хугацаанд үйлдвэрлэл, экспортоо олон төрөл болгон шинэчлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдлыг багасгахыг хөгжингүй орнуудад зөвлөсөн байна.

 

Урд хөршийн эдийн засгийн өсөлт багахан удаашрахад Монголд их хямрал нүүрлэх нь. Олон улсын санхүүгийн томоохон байгууллага энэ талаар анхааруулсан нь манай улсыг бэлтгэлээ базаа гэсэн хэрэг. Гэтэл манай улсад парламентын сонгууль хүртэл засаг хэд солигдох нь, 2016 онд хэзээ төр засаг бүрэлдэх нь улс төрийн тогтворгүй “ЗАН”-гаас болж тодорхойгүй байна. ДНБ 2.7 хувиар унах үед сонгууль гэж хөөрцөглөөд дээр доороо хөлөө олохгүй хэцүүдэх вий.

Г.Үжин

Эх сурвалж: 24tsag.mn

Реппер Дзе: Монгол залуусаа эвтэй, найртай байцгааж ихийг хийж бүтээцгээе
Реппер Дзе: Монгол залуусаа эвтэй, найртай байцгааж ихийг хийж бүтээцгээе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.