Сангийн сайд Б.Жавхлан: Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Сангийн сайд Б.Жавхлан: Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Сангийн сайд Б.Жавхлан: Дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадагуур сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, "Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Харин хамрагдаагүй хүмүүст тодорхой албадлагын арга хэмжээ авна. Тухайлбал, Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байна. Үүнээс 80 мянган иргэн нь вакциндаа огт хамрагдаагүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлээд хүүхдийн мөнгө, хүнсний талон гэх мэт бүр төрлийн халамжийн мөнгийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзэж олгоно" гэв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВТАЙ УУЛЗАВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ОХУ-ЫН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТӨРИЙН ДУМЫН ОРЛОГЧ ДАРГА А.В.ГОРДЕЕВТАЙ УУЛЗАВ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.