20 сая төгрөгийн хахууль авсан Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч байжээ-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 35 секунд
20 сая төгрөгийн хахууль авсан Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч байжээ-2

20 сая төгрөгийн хахууль авсан Д.Тогооням нь ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийн авга эгч байжээ-2

С.Цэндбаатарын ноцтой баримттай хүн гээд байсан Өмнөговь аймгийн ОБХ-ийн дарга асан Г.Буянтогтох нь хэргийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.  Тэрээр уг албан тушаалд 2009 оны 10-р сарын 26-ны өдрөөс 2013 оны 3-р сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад дараа НОБХ-д дэвшин иржээ. Тухайн үед  аймгийн ОБХ-ийн хэлтсийн аврах гал унтраах 21 дүгээр ангийн галын депогийн байр баригдаж 2009 оны 7-р сарын 16-ны өдөр улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсан байжээ. 4 давхар барилга нь дээд талдаа 6 айлын орон сууц, 3-р давхартаа хэлтсийн оффис, 2-д давхарт аврах гал унтраах ангийн оффис, доод давхарт нь аврах, гал унтраах буюу тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн зогсоол гражийн зохион байгуулалтай байсан. 2010 оны өвөл халаалтын систем нь доголдож хүйтэн өвөлжсөн гэнэ. Барилгыг барьж гүйцэтгэсэн "Говь Гурван Сайхан"  компаний удирдлагатай уулзаад “халаалтын системийг  засаж өгөөч” гэсэн хүсэлт гаргахад засвар хийж өгөх зүйл яриад байсан. Барилгын зураг төсөв аваад үзэхээр үндсэн барилга 580 сая төгрөгөөр баригдсан, үүнээс 79 сая төгрөгийн санхүүжилтийг олгоогүй байсан. ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Батболд, мэргэжилтэн Ж.Галбадрах нартай уулзаж “Говь Гурван Сайхан”-ы нэхээд байгаа 79 саяын баталгаажилтын мөнгийг өгөх, түүгээр сантехникийг засах шаардлагатай байна гэхэд а/д Батболд, мэргэжилтэн Галбадрах нар  нь манай хэлтсээс шалгаж үзэхэд “Говь Гурван Сайхан”-ы банкны баталгаа хуурамч байна мөн үлдэгдэл санхүүжилт болох 79 сая төгрөгийг гүйцэтгэгч компани авсан байна гэсэн хариу өгчээ. Барилгыг улсын комисст хүлээн авсан актыг үзэхэд ОБЕГ-аас Д. Тогооням, Өмнөговь аймгийн ОБХэлтсээс гаалийн байцаагч Баатарсүх нар нар гарын үсэг зурсан байжээ. Ингээд үүсээд байгаа асуудлыг Д.Тогоонямд танилцуулан гүйцэтгэгч компаниар засвар хийлгэх талаар хэлэхэд “чи түр хүлээж бай, би шийдээд өгнө, хүлээж бай, аргалж бай” гэж аргалсаар удаж. 2012 оны 1-р сард Өмнөговь аймгийн ОБХ -ийн барилга хөлдөх дээрээ тулжээ. Энэ үед Тогооням “би 7 хоног Япон явах гэж байна. Ирээд асуудлыг шийдээд өгье. Чи аргалаад байж байгаарай” гэж хэлсэн ч тэр чигээрээ алга болжээ. . Энэ цаг хугацаанаас хойш Тогооням сураггүй болсон. Тухайн үед аймгийн ОБХ-ийн хэмнэгдсэн хөрөнгөөс бага зэрэг засвар хийж арай хөлдөлгүй хавартай золгож. 2012 онд барилгын баталгаат хугацаа дууссан гэнэ. Үүний дараа 29 сая төгрөгөө банкнаас аваад сантехникийн засвар хийж өгөөч гэсэн хүсэлтийг “Говь Гурван Сайхан” -ы захирал Цэдэнсамбад тавихад захирал “бид ОБЕГ-аас авах ёстой санхүүжилтээ авсан, танай байгууллагад засвар хийх ёстой 20,0 сая төгрөгийг Тогооням бэлнээр, 6,5 сая төгрөгийг данснаас суутган авсан учир би танай засварыг хариуцахгүй” гэжээ. Тэгэхэд Г.Буяндэлгэр “ энэ асуудлаа манай байгууллага дээр очиж хэл” гээд дагуулан ОБЕГ-д авчирч.  Үүсэн асуудлыг хэлэлцэхээр Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга Ганбаатар, Тогооням, Хөрөнгө оруулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Болорцэцэг болон Өмнөговь аймгийн ОБХ-ийн дарга, гүйцэтгэгч компаний захирал гэсэн бүрэлдэхүүнтэй хуралджээ. Гэтэл хурал эхэлсэн боловч Тогооням орж ирдэггүй гэнэ. Хуралдаж байх үед Тогооням хаалгаар шагайхад Ганбаатар дарга “чи яваа” гэж хэлж.  “Энэ хүн хуралд оролцох хэрэгтэй шүү дээ” гэхэд “хөдөө ажлаар явах гэж байгаа хүн, явж байг” гэж Ганбаатар дарга хүлээж авсангүй. хэлсэн. Хурал дээр тэмдэглэл хөтлөх хүн байхгүй байсан учир хурал дээр яригдаж буй зүйлийг утасны дуу хураагуурт бичиж авчээ.  Энэ бичлэг одоо файлаар Г.Буянтогтоход байдаг гэнэ. “Говь Гурван Сайхан” -ы захирал Цэдэнсамба  “төрийн байгууллага шударгаар үйл ажиллагаа явуулаасай, албан хаагч нарынх нь үйлдэл ил тод, тунгалаг байгаасай гэсэн үүднээс зарим нэг ноцтой зүйлийг яримаар байна, энд нээлттэй ярьж болох уу?” гэхэд Ганбаатар дарга болно гэжээ . Захирал Цэдэнсамба “би  үлдэгдэл санхүүжилтээ 2009 оны 12-р сарын 29-ний өдөр авсан, мөнгийг аваад засвар хийх мөнгийг Тогоонямд өгсөн, 6,5 сая төгрөгийг дансаар, 20,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн, Тогооням надаас бэлэн мөнгө авч байгаа баримт байгаа, үүнийг утсаараа фото зургаар бэхжүүлэн авсан, үлдэгдэл санхүүжилт авах үед танай ажилтан Тогооням над руу утсаар яриад 30 сая төгрөг өгчих, ХУД-ийн 65-р ангийн барилгын тендер ирэх жил зарлагдах гэж байна, энэ тендерийн үнэлгээ нь өндөр гэсэн, би 30 сая төгрөг өгөх боломжгүй гэхэд 26,5 сая төгрөг өгчих гэсэн, би мөнгийг нь өгсөн” гэжээ Үүнийг сонссон Ганбаатар дарга “таны ярьж байгаа үнэн биз” гэж лавлан асуухад Цэдэнсамба захирал “үнэн баримт нь надад байна” гэж хэлсэн гэнэ. Мөн банкны баталгаа хуурамчаар хийдэг тухай Тогооням надад зааж өгсөн хэмээн “Говь Гурван Сайхан” -ы захирал баталжээ. /үргэлжлэл бий/

Эх сурвалж: NUUTS.mn

“Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо” арга хэмжээ боллоо
“Жижиг, дунд үйлдвэрийн хөгжилд БНСУ дахь Монголчуудын оролцоо” арга хэмжээ боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.