С.Ганбаатар: М.Тулга нартай холбогдуулан одоогоор мэдээлэх боломжгүй ноцтой зүйл ч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 11 секунд
С.Ганбаатар: М.Тулга нартай холбогдуулан одоогоор мэдээлэх боломжгүй ноцтой зүйл ч байна

С.Ганбаатар: М.Тулга нартай холбогдуулан одоогоор мэдээлэх боломжгүй ноцтой зүйл ч байна

“Нүүрс хөтөлбөр”-өөс  3.6 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт шалгагдаж буй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг биеийн эрүүл мэндийн  байдлын улмаас  батлан даалтанд  гараад байгаа. Түүнтэй хамт баривчлагдан хоригдсон 6 хүн харин Төв аймгийн шорон болон Ганц худагт саатуулагдсан хэвээр байна. Тэдний заримынх нь бие тааруу байгаа. Тухайлбал, М.Тулгыг хорих ангид анх хорихдоо  цагдаа  нар руу руу нь өшиглөснөөс болоод хуучин бэртэлт нь сэдэрч, суумгаа байдалд орсон бөгөөд тэр одоо 461 дүгээр ангид тэргэнцэр дээр өдөр хоногийг өнгөрүүлэх болжээ.  Хорих байгууллагаас түүний биеийн байдалд  анхаарсангүй  гэсэн гомдолыг ар гэрийнхэн нь холбогдох байгууллагад удаа дараа уламжилсан боловч тус болоогүй аж. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хэлсэний дагуу тэр өчигдөр хорих 461 дүгээр анги дээр очиж М.Тулгыг эргэжээ. Энэ үеэрээ хорих ангийн удирдлагатай уулзсан байна. Харамсалтай нь С.Ганбаатар гишүүнийг цагдан хорих ангийн дарга нар  их л дурамжхан угтан  авчээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу С.Ганбаатар гишүүн иргэний хүсэлтийн дагуу хорих анги дээр очиж  ажил байдалтай нь биечлэн танилцах л ёстой. Гэтэл өөдөөс хэг ёг гэсэн хэгжүүн дүр төрхтэй угтсанд тэр нэлээд  зэвүүцжээ.  Түүний хэлснээр М.Тулгын бие тун тааруухан, эмчилгээ сувилгаа хийлгэх боломжгүй байсан байна. Иймээс С.Ганбаатар хорих ангийн удирдлагад санал болгосны дагуу удахгүй эмчилгээ хийлгэнэ гэж амлажээ.  Сэжигтэн, яллагдагчаар хэнийг ч татаж шалгаж болно. Гэхдээ эрүүл мэндийг нь хамгаалж хариуцах ёстой гэдгийг С.Ганбаатар гишүүн хатуу сануулаад авлаа. Мөн тэр “Удахгүй энэ хүмүүсийг шүүх хурал нь болох юм шиг байна. Улс төрчдийн үүрэг заавраар ажил  хийсний  төлөө эдгээр залуучууд эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. М.Тулгыг бол би мэднэ. Бид хамтдаа хөлбөмбөг толгоод л гүйж явсан. Гэтэл одоо тэргэнцэр дээрээс босч чадахгүй болсон байна. Би холбогдох бүх газруудад нь асуудлыг тавьна. М.Тулга нартай холбогдуулан одоогоор нийтэд  мэдээлэх боломжгүй ноцтой зүйл ч байна” гэсэн юм.

Түүнчлэн М.Тулгын ээж М.Эрхэмхүү “Би хүүгээ эрүүл саруул өсгөсөн. Гэтэл энд ирээд ямар ч болсныг нь хараад  зүрх шимширч байна. Эрүүл мэндийг нь бодоод эчмилгээг нь хийлгээд өгөөч гэж маш их гуйсан. Тоож үзсэнгүй. Элдвээр доромжилж байна”  гэж байлаа.

Б.Баяр

tumen.mn

Л.Энх-Амгалан сайд МҮИС-ийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйна
Л.Энх-Амгалан сайд МҮИС-ийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.