"Дэлхийн авъяаслаг мисс"-д дэд байр эзэлсэн А.Сайхантамир эх орондоо ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
“Дэлхийн авъяаслаг мисс“-д дэд байр эзэлсэн А.Сайхантамир эх орондоо ирлээ

“Дэлхийн авъяаслаг мисс“-д дэд байр эзэлсэн А.Сайхантамир эх орондоо ирлээ

 

Өмнөд Солонгосын Сөүл хотноо өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн “Шилмэл загвар” агентлагийн модель, мисс А.Сайхантамир оролцсон юм.

Тэрээр 40 гаруй орны авъяаслаг миссүүд оролцсон тус тэмцээнд өөрийн авъяас билэг, мэдлэг боловсрол, гоо үзэсгэлэнгээрээ онцгойрч "Дэд байр"-ын шагналыг хүртэж эх орныхоо нэрийг гаргасан билээ. Тэгвэл үзэсгэлэнтэй авъяаслаг бүсгүй маань эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэрээр 14 жил ёочин хөгжмөөр хичээллэсэн ур чадвартай нэгэн юм.

Ийнхүү олон жилийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг гоо үзэсгэлэн мэдлэг чадварынхаа хамтаар "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тайзнаа харуулж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн мисс загвар өмсөгч А.Сайхантамиртаа Монгол түмнийхээ өмнөөс халуун баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.






www.Urlag.mn

Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж байгаа хүн өөрөө үнэн байх ёстой
Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж байгаа хүн өөрөө үнэн байх ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.