“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 1 га талбайд усалгааны иж бүрэн систем бүхий ногоон зурвас, жимсний талбайг байгууллаа. Нийт 1350 ширхэг навчит болон жимсний мод суулгацыг суулган, хамгаалалтын хашаа хайсыг бүрэн шийдвэрлэв

Тус компанийн захирал С.Баярмөнх үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ манай улсын хувьд тэр дундаа Салхитын орд газар байршиж буй Дундговь аймгийн газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөн ба байгаль орчны дүйцүүлэн хамгааллын ажилд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай байгаа энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлсэн нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал болохыг онцолж цаашид Дундговь аймаг, Гурвансайхан суманд ногоон байгууламжийг байгуулах, нэмэгдүүлэх тал дээр аймаг, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ЖИРГЭХХУВААЛЦАХ

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус гарчээ
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд коронавирус гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.