“Цаг гаргая“ арга хэмжээг “Монголын явган алхалтын холбоо“-ны гишүүд өрнүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 34 секунд
“Цаг гаргая“ арга хэмжээг “Монголын явган алхалтын холбоо“-ны гишүүд өрнүүлж эхэллээ

“Цаг гаргая“ арга хэмжээг “Монголын явган алхалтын холбоо“-ны гишүүд өрнүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдаж байгаа “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд төрийн бус байгууллагууд хамтран эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, дадал зуршлыг бий болгох талаар мэдлэг олгох, биеийн тамир, спортын олон талт үйл ажиллагаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулан ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд "Монголын явган алхалтын холбоо"-ны гишүүд Зайсангийн амнаас Дугуй цагаан үзэсэгэлэнт ойн цоорхойн чиглэлд явган алхацгаав.

Гэр бүлдээ, өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд, байгаль орчны боловсролд, эх орноо танин мэдэхэд, илүү эрч хүчтэй, цог золбоотой, утга учиртай амьдралын төлөө "ЦАГ ГАРГАЯ" гэсэн уриалгыг өрнүүлэн амжилттай алхацгаав. Завгүй завгүй гэсээр чухал зүйлсээ орхигдуулан элээх бус хэрэгтэй, чухал зүйлдээ цаг гаргаж, цагийн менежментээ сайжруулах сэдэл өгөхөд энэхүү арга хэмжээ чухал нөлөөтэй юм.

Хэрвээ та өөртөө цаг гаргаж, хамтдаа алхахыг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers монголын алхагчдын группт нэгдэж зарлагдсан алхалтад ирж оролцсноор эрүүл амьдралын дадал хэвшлийг үүсгэх эхний алхамаа амжилттай хийх болно.

Сайхан галбиртай болоход тань туслах 7 зөвлөгөө
Сайхан галбиртай болоход тань туслах 7 зөвлөгөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.