Бид хурга нядлахдаа тултал доройтсон гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Бид хурга нядлахдаа тултал доройтсон гэж үү

Бид хурга нядлахдаа тултал доройтсон гэж үү

Өнгөрөгч намар хойд, урд хоёр хөршийн төрийн тэргүүнүүд хэдхэн хоногийн зайтай айлчлаад буцсаны дараа манай дарга нар бөөн баяр хөөр болцгоож, “Тэд Монгол малын мах авахаар боллоо. Манай улс малаар баян тул найдвартай валют гэсэн үг” хэмээн сайрхацгаасан. Оросууд үхрийн мах авна гэсэн бол Хятадууд хонь авахаар ярилцжээ. Гэхдээ хоёр хөрш маань сүүлдээ нялх, залуу малын мах илүү их сонирхож байна. Тэд хурганы мах нийлүүлбэл сайн шүү гэх ажээ. Монгол орон хэдэн хоньтой билээ. За, нисээд л хорь гаруй сая толгой хонь бий. Жилдээ үүнээс нь 6 сая хурга авдаг гээд бодохоор манайх хэдийд нь хонио өсгөж, хэдийд нь хургаа нядалж наймаалах билээ гэх бодол ямар ч мулгуугийн тархийг гашилгаж таарна. Бид өөрсдөө өндөр үнэтэйг нь гайхан байж жилдээ 210 мянган тоон мах иддэг улс. Тэр жил, 1960-аад оны дундуур, оросуудад 100 тонн мах нийлүүлээд өөрсдөө гуринхалж үхэхээ  шахсан удаатай. Иймээс мах гадагш нийлүүлээд бөөн доллар олох дарга нарын бизнес хол явахгүй бололтой. Монголчууд нялх төл малаа муулах тун дургүй. Ямартаа л Канадаас ирсэн хэрмэл хайгуулчид арваад жилийн өмнө Өмнөговьд очоод мөнгөөр зодохоо шахан ботгоны мах идэх захиалга өгөөд чадаагүй юмдаг. 

О.Баяр 

Tumen.mn 

АН нэр хүндээ алдсаныг нөхөд нь үгүйсгэсэнгүй
АН нэр хүндээ алдсаныг нөхөд нь үгүйсгэсэнгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.