Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 38 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 25. Ангараг гараг. Тооно одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан Бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Эрүүл мэнддээ сэрэмжтэй байх өдөр. Өнөөдөр эмэгтэй хонинуудыг хаана ч байсан анзаарна. Тэдний өөрийн давтагдашгүй гоо сайхан, хурц ухаан, өгөөмөр сэтгэл нь тэднийг ямар ч бүлэг хүмүүсийн төв болгоно. Эрэгтэй хонинууд барилга эсвэл уран бүтээлтэй холбоотой ажилд нь хүндрэл гарч мэднэ. Одод нь таны эрүүл мэндэд хортой гэдгийг зааж зөвлөж байна. Ачаалалтай холбоотой ямар ч үйл ажиллагаа ба биеийн хүчний ачааллаас зайлсхий.

Үхэр (4/20-5/20)

Ажил мэргэжлийн салбарт таныг амжилт ололт хүлээж байна. Өнөөдөр та ажил хэргийн сайхан санал хүлээн авна. Ойр дотны хүн тань танд хэрэгтэй зөвлөгөөг өгнө. Танд хамтран зүтгэгчид тусалснаар бизнесын ажил хэргээ амжилттай урагшлуулах боломж гарна. Шинэ санааг хэрэгжүүлэгч, шинэ ажлыг эхлүүлэгч нар нөлөө бүхий эрхэмийн тусламж дэмжлэгийг авахыг хичээ. Өнөөдөр, мөнгө санхүүгийн болон бизнесын ажилд дэмжлэг хүссэн хэн бүхний хүсэл амжилттай байх болно.

Хамтатгах (5/21-6/21)

Ачаалалтай өдөр. Түвэгтэй гэж санагдаж байсан зүйл үнэн хэрэг дээрээ энгийн байхыг одод зөвлөж байгаа тул сэтгэлээ чилээсний хэрэггүй. Бүх эргэлзээг үлдэн хөөж, бүрэн итгэлийг өөртөө бий болгож, зорилгынхоо төлөө яв. Үдээс хойш өөрт хамааралгүй маргаан зөрчилдөөнөөс зайлсхий.
 

 Мэлхий  (6/22-7/22)   

Шинэ ажилд хүндрэл гарах бололтой. Төлөвлөснөө дахин эргэцүүлэн бодох хэрэгтэй. Эрүүл мэнд таагүй байна. Биеийн болон оюуны ачаалал, эрсдэлтэй ажлаас холхон бай. Тайван бус амьдрал, ажлын ачаалал нь таны амьдралын идэвхийг эрс бууруулна. Амрах шаардлагатай.
 

Арслан (7/23-8/22)   

Эрүүл мэндийн аюултай байдал, амьдрал ахуйн асуудалтай холбогдох ачаалалтай өдөр. Таагүй мэдээ хүлээн авснаар дотоод тэнцвэр, гэр бүлийн аятай таатай байдал алдагдаж мэднэ. Арслангын ордны эмэгтэйчүүд хэрэгцээгүй үг хэлэх, өөрийнхөө санаа бодлыг хамгаалах гэж чармайх шаардлагагүй. Өөрийнхөө эрүүл мэндэд, хүүхдүүддээ, ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд анхаарлаа хандуулаарай.

Охин (8/23-9/22)    

Сансрын энергийг тогтоон барих өдөр. Ашигтай зүйл худалдан авахаар гарах, гэр орондоо засвар эхлүүлэх болон өөрчлөн байгуулж болно. Танд өөрийн зохион байгуулах авьяас чадварыг гаргаж, нөхцөл байдалд тохируулан тэсвэр хатуужлыг үзүүлж, ажил хэрэгт бүтээлчээр хандах шаардлага гарч байна. Өнөөдөр таны нэр хүнд мэдэгдэхүйц батжин бэхжих бололтой. Туулж өнгөрүүлсэн замаа эргэж бодох, дүгнэж цэгнэх боломж олдоно.

Жинлүүр (9/23-10/22)   

Туйлын таагүй өдөр. Одод өөрийн эрүүл мэндэд анхааралтай хандахыг зөвлөж байна. Ялангуяа өөрийн хооллолтонд. Амьтны гаралтай хоол хориотой. Сүү, аарцыг түлхүү хэрэглэх шаардлагатай. Эрэгтэйчүүд чухал шийдвэрийг шийдэх хэрэггүй. Ямар ч үйлдэл нь сөрөг үр дагавар авчирна. Эмэгтэйчүүдэд мэдрэлийн хямрал, дотоод хүч нэмэгдэх эсвэл түншүүдтэйгээ санал зөрөлдөнө. Орой нь гэмтэж бэртэж эсвэл өвчин хүндрэх магадлалтай байна.

Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдрийг сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч идэвхтэй бай. Магадгүй олон тооны уран бодлууд таны толгойд эргэлдэж магадгүй. Гэхдээ хий юманд хүчээ үзээд алдах хэрэггүй. Энэ нь танд муу дурсамж үлдээх болно. Тиймээс өөрийн санаагаа логиктой холбон мөн эрүүл тооцоотойгоор ханд. Унтахаасаа өмнө цэвэр агаарт гар, энэ нь хүнд өдрийн алжаалыг тайлах болно.

Нум (11/22-12/21)    

Таагүй байдлууд үүсэхийг од гарагс урьдчилан сануулж байгаа тул санал бодлоо огцом илэрхийлэх болон архи спиртийн төрлийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Ялангуяа хамтран ажилладаг хүндээ болгоомжтой хандаарай. Өдрийн төгсгөлд маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэх нь тодорхой. Тодорхой хэмжээний үнэн зүрхээ зориулсан асуудлууд хүлээн зөвшөөрөгдөх болно. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, барьж байхыг анхааруулж байна. Аливаа өдөөн хатгалгад автахгүй байхыг хичээгээрэй.

Матар (12/22-1/19)   

Худалдаа наймаа, ямар нэгэн эрсдэл гаргахад таатай. Мэргэжлийн үйл ажиллагаанд магадгүй гэнэтийн завсарлага авах байх. Энэ өдөр танд зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болно. Найз нөхдөөсөө тусламж гуйх нь амжилт ойрхон байна. Хэн нэгнийг хорон үгээр бүү утаарай. Өдрийн хоёр дахь хагасаас амралтын байдалд шилж, хэн нэгний тусламжаас бүү татгалзаарай.

Хумх (1/20-2/18)   

Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж сур. Хувь заяаны гэнэтийн эргэлт тохионо. Шийдвэрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан бие дааж гарга, хамгийн сайн зөвлөгөө ч тус болохгүй байх. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна, хөнгөн бэртэх буюу мэдрэлийн ядаргаа тусах магадлалтай. Мөн толгой өвдөх, бие ядарч болзошгүй. Галаас болгоомжил, согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй.

Загас (2/19-3/20)

Өнөөдөр гэр бүлд хайрын ба нийлэмжтэй зохистой харьцааг одод ивээж байна. Эмэгтэйчүүдэд өнөөдөр шинэ шүтэн бишрэгч нар гарч ирж болзошгүй. Таны ялдам байдал ямар ч хамт олонд хатан хааны байр суурийг эзлүүлнэ. Эрчүүд уужим сэтгэл ба өргөн далайцтай шинж чанарыг анхаарна. Хүнтэй танилцах нь цаашид чухал удаан харилцаа болж мэдэх юм.

- See more at: http://www.unen.mn/content/48714.shtml?alias=entertainment#sthash.A858GezS.dpuf

ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
ХОТ ХООРОНД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.