Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөхөөрөө П.Дашийг томилж, төрийн хуулийг зөрчжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөхөөрөө П.Дашийг томилж, төрийн хуулийг зөрчжээ

Шадар сайд Ц.Оюунбаатар зөвлөхөөрөө П.Дашийг томилж, төрийн хуулийг зөрчжээ

http://www.tumen.mn/upload/2015/09/29/Ажлаа аваад удаагүй байгаа Шадар сайд Ц.Оюунбаатар шинэхэн, “халуухан” томилгоонуудаа хийгээд эхэлжээ. Шадар сайд 6 зөвлөхтэй байх ёстой бөгөөд шинэ сайд зөвлөхүүдээ эхнээс нь томилж эхэлсэн байна.

Ингэхдээ Шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эдэлж байгаад суллагдсан генерал П.Дашийг томилжээ.

Генерал П.Даш нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн  гурван шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр ял эдэлж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллагдсан билээ.

Харин Ц.Оюунбаатар сайдын энэхүү томилгоо нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа бололтой. Учир нь АТГ-аас генерал П.Дашийг томилж болохгүй, ашиг сонирхлын зөрчил үүснэ гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Гэвч Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын албан бичгийг үл тоон ийнхүү шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөрөө генерал П.Дашийг томилоод байна.

Саяхан томилогдсон сайд нарын томилгоо ихээхэн асуудал дагуулж байна. Ял эдэлж байгаад суллагдсан иргэдийг албан тушаалд нь буцаан томилж байгаад иргэд ихэд бухимдангүй байна. Зам тээврийн сайд М.Зоригт ч улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эдэлж байгаад суллагдсан Ц.Орхоныг албан тушаалд нь буцаан томилсон асуудал ч мөн шүүмжлэл дагуулаад байгаа.

Юутай ч Шадар сайд Ц.Оюунбаатарын энэхүү томилгоо хууль зөрчсөн үйлдэл гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.

Б.Чимэг | Zaluu.com

 
Д.Сумъяабазар: Гүний цэвэр усаа хамгаалах, хөрсний бохирдлыг шийдэх гарц бол улаанбаатар хотыг дахин төлөвлөх явдал
Д.Сумъяабазар: Гүний цэвэр усаа хамгаалах, хөрсний бохирдлыг шийдэх гарц бол улаанбаатар хотыг дахин төлөвлөх явдал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.