Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг баталлаа

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг баталлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/265 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг нэгдүгээр, авто зам, замын байгууламжийн ажлын жагсаалтыг хоёрдугаар, техник тоног төхөөрөмж худалдан авах ажлын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
 
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Мөн нэгдүгээр хавсралтаар батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, гуравдугаар хавсралтын 1 дүгээр заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Агаарын чанарын албанд, 2 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-т  тус тус даалгав.
 
Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ
СҮЛЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
/сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг                 2015 онд санхүүжих
1 "Хүнс хангамж төв" НӨҮГ-ын конторын барилгын засварын   ажил, агуулахын барилга,  /Сонгинохайрхан дүүрэг/  2015-2015 357,5 357,5
2 Ногоон зоорь орчмын орон сууцны хорооллын гадна цэвэр усны шугамын ажил 2015-2016 884,3 600,0
3  Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Баянзүрх дүүрэг,          8 дугаар хороо/ 2015-2015 2925,0 2925,0
4 Нийтийн тээврийн оношлогооны төвийн барилгын засвар  2015-2015 100,0 100,0
5 Ариутгал халдваргүйжүүлэлтийн пункт /2ш/ 2015-2015        800,0           800,0
6 Хотын төвийн зүүн хойд хэсэгт 2*16 МВА чадал бүхий 35/6 кВ-ын дэд станц,  6-10 кВ-ын кабель шугамын ажил 2015-2015      6594,4        6594,4
7 Зүүн Сэлбийн Ф500мм-ийн коллектор, бохир усны шугамыг шинээр барих 2015-2015 835,6 835,6
  ДҮН   12496,8 12212,5
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН
 АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг 2015 онд санхүүжих
1 Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах 2015-2015 1500,0 1500,0
2 Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт 2015-2016 25100,0 9216,4
3 Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын авто зам 2015-2016 6441,5 2000,0
4 Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто замын засвар /Баянзүрх дүүрэг/ 2015-2015 6900,0 6900,0
5 Монел орчмын 0,8 км авто зам /Баянзүрх дүүрэг/ 2015-2015 457,0 457,0
  ДҮН   40398,5 20073,4
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ АЖЛЫН
ЖАГСААЛТ
 
                                                                                                                              /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг                 2015 онд санхүүжих
1 Агаарын бохирдлын хэмжилтийн суурин харуулын тоосонцор хэмжих багаж 2015-2015 404,0 404,0
2 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн цэвэрлэгээний бага оврын автомашин 2015-2015 55,0 55,0
  ДҮН   459,0 459,0

 

 
Австралид коронавирусний вакцины туршилтыг эхлүүлжээ
Австралид коронавирусний вакцины туршилтыг эхлүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.