Н.Сугар: Иргэд автомашингүй өдөрлөгт очсоноор спортын клубүүдэд 20-65 хувийн хямдралтай бүртгүүлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 56 секунд
Н.Сугар: Иргэд автомашингүй өдөрлөгт очсоноор спортын клубүүдэд 20-65 хувийн хямдралтай бүртгүүлэх боломжтой

Н.Сугар: Иргэд автомашингүй өдөрлөгт очсоноор спортын клубүүдэд 20-65 хувийн хямдралтай бүртгүүлэх боломжтой

Автомашингүй өдрийг Бямба гарагт зохион байгуулахтай холбоотой Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг танилцуулав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар "Улаанбаатар марафон энэ жил өдөрлөг болж өргөжсөн. Иргэд гүйхгүй ч гэсэн Төв талбай дээр ирж, өдөрлөгт оролцох боломжтой.

Сонирхолтой олон арга хэмжээ болно. Тухайлбал, спортын клубүүд 20-65 хувийн хямдралтайгаар бүртгүүлэх боломжийг иргэдэд санал болгох юм.

Хүүхдүүдэд зориулан балет, цирк, иог, туялзуур сэлэм, таеквондогийн үзүүлбэрийг бүтэн өдрийн турш сонирхуулна. Мөн сагсан бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, шатрын клубийн үйл ажиллагааг танилцуулна.

Үргэлжлүүлэн 16:00 цагт Төв талбайд "Оpen mic" үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна" гэв.

2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 720 тэрбум төгрөгт хүргэжээ
2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 720 тэрбум төгрөгт хүргэжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.