Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст шороон болон цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төв, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 6-11 метр, бусад нутгаар хойноос түр зуур секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч 3-5 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр,18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Д.ГАНХУЯГ: “БАЯЛГИЙН САН”-ГИЙН ТУХАЙ СУДАЛГАА ТООЦООТОЙ ЯРИХ НЬ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ
Д.ГАНХУЯГ: “БАЯЛГИЙН САН”-ГИЙН ТУХАЙ СУДАЛГАА ТООЦООТОЙ ЯРИХ НЬ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.