Ц.Алдармаа: Одоо надад амьдрах хүсэл алга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
Ц.Алдармаа: Одоо надад амьдрах хүсэл алга

Ц.Алдармаа: Одоо надад амьдрах хүсэл алга

Жүжигчин Ц.Алдармаа сошиал хуудастаа "Би өөрийн хүсэл мөрөөдлөө жигүүрлэн "ЭХИЙМАА" киногоо нээлээ. Кино уран бүтээлдээ бүхий л хүч, нөөц бололцоо, эд эс, хүслээ шингээж хийсэн. Надтай хамт кино багт 100 гаруй залуу бүтэн жил хүчин зүтгэсэн билээ. Би энэ цаг үeд муу нэрээ дахин олон нийтэд дэлгэн байж нэр төрөө, хайртай гэр бүлээ дахин нэг удаа хэмлэн хичээж байна. Эхиймаа кино нээлтээ хийхээс өмнө олон хүн намайг үгийн муугаар харааж байгааг сонсож сэтгэл эмтэрч, гомдож, уучилж суулаа.

Кино минь нээснээс хойш зарим нэг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй ална тална үх гэсэн элдэвийн юм ирж, өнөөдөр би утсаа асаахаас ч айж байгаад харамсаж, итгэл урам хугарч байна. Одоо надад цаашид амьдрах итгэл алга. Арай өөр хүлээлт надад байв. Алдсан бүрээ дахин давтахгүйн тулд ухаарч яваа намайг юунд ингэж унагах гэж оролдоно вэ. Хүн бүрт алдсанаа ухаарч босох боломж, сэтгэлийн тэнхээ байдаг гэж үү. Би хүүдээ сайн яваагаа харуулахыг хүссэн. Хожим ээжээрээ бахархах үйл хэрэг үлдээхийг хүссэн юм шүү. Би ийм кино хийхдээ уураа нэг л минут тэвчээд гараасай, аливааг харах өнцөгөө өөрчилж уучилдаг байгаасай гэж хийсэн юм шүү хэн нэгнийг буруутгах гэж өөрийгөө өмгөөлөх гэж хийсэнгүий. Алдаа хийсэн хүн бүр үхэх ёстой гэж үү, Энэ бүхнийг инээгээд туулах амаргүй байна. Итгэл, урам хаашаа ч юм бүү мэд нисэн одлоо. Намайг уучлаарай" хэмээн бичжээ.

Ж.Жавзандулам: Хvvгийн маань Япон аавын бэлэглэсэн 70 мянган долларын vнэтэй цагаан vнэгэн шуба надад бий
Ж.Жавзандулам: Хvvгийн маань Япон аавын бэлэглэсэн 70 мянган долларын vнэтэй цагаан vнэгэн шуба надад бий
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.