Өчигдөр Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга С.Ганбатыг огцруулах шийдвэр гаргав. Хуралд оролцсон 28 гишүүний 18 нь түүнийг огцруулах санал өгсөн байна. С.Ганбат нь төрийн өмчийг хууль бусаар бусдад шилжүүлсэн, танил талын хүмүүсээ сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр албан тушаалд томилсон, аймгийнхаа байгаль орчны сангийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг үндэслэлээр ийнхүү огцруулах болсон байна. Хуулийн дагуу энэ тухай шийдвэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулдаг учиртай. Тиймээс тус хурлынхан шийдвэрээ хүргүүлж буй ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn