Барилгын ослоор гурван хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
Барилгын ослоор гурван хүн амиа алджээ

Барилгын ослоор гурван хүн амиа алджээ

 


Аравдугаар сарын 08-ны өдөр гурван хүн барилга дээрээс унаж амь насаа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алджээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засаж байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарчээ.

Түүнчлэн Дархан-Уул аймагт “Парк таун” хорооллын барилгын 10 давхраас “Минж проперти” компанийн ажилтан 39 настай залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртжээ. Энэхүү барилгын өргөгч тавцаны тросс тасарсны улмаас осол гарсан нь тогтоогдсон байна. 

Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ТАНАА
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ ТАНАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.