Хэдхэн жилийн өмнө өндөр өртгөөр худалдаж авсан замын тусгаарлах шар хайс өнөөдөр төмрийн хог дээр хэвтэж байна. Тус шар хайсыг 2019 онд буюу одоогоос хоёр жилийн өмнө нэг метр тутмыг нь 160 мянган төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийт 4820 метрийн шар хайс нь нийт 700 гаруй сая төгрөг орчим болсон.
Одоогоос хоёр жилийн өмнө нэг метр тутмыг нь 160 мянган төгрөгөөр худалдаж авсан бөгөөд нийт 4820 метрийн шар хайс нь нийт 700 гаруй сая төгрөг орчим болсон
Тухайн үед замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тавьсан энэхүү шар хайс хүчтэй салхи шуурганы үеэр нурж унаснаар жолооч нар багагүй хохирол амсч байсан бөгөөд анхнаасаа шүүмжлэл дагуулсэн хайс хоёр жил хүрэхгүй настай байжээ. Шар хайсны эдэлгээ, баталгааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Жилийн баталгаатай, 10 жилийн эдэлгээтэй” гэж амлаж байв. Харамсалтай нь хайс шар хайс салхинд нурж замын хөдөлгөөнд оролцож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулсан байдаг.
Шар хайсны эдэлгээ, баталгааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Жилийн баталгаатай, 10 жилийн эдэлгээтэй” гэж хэлж байв
Тус хайсыг “Даян байгаль” компани оруулж ирж, бэхэлж суурилуулах ажлыг “Улаанбаатар зам засвар ашиглалтын газар” хариуцан гүйцэтгэжээ.
Татвар төлөгчдийн олон сая төгрөгөөр худалдаж авсан шар хайс чухам яагаад хог дээр хэвтэж буйг тайлбарлах албан тушаалтан алга. Бид энэ талаар эргэн сурвалжилна.