Архангайд МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбат тойргийнхоо ард иргэдтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 0 секунд
Архангайд МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбат тойргийнхоо ард иргэдтэй уулзлаа

Архангайд МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбат тойргийнхоо ард иргэдтэй уулзлаа

 
 ad106cc1b163439aoriginal

       2016 оны УИХ-ын сонгуульд Архангай аймгийн 3-р дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамьянгийн Мөнхбат тойрогтоо ажиллаж нутгийн ард иргэдтэйгээ уулзан, тэдний санал бодлыг сонсон, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэрээр Архангай аймгийн унаган хүүхэд бөгөөд нутгийн зон олон түүнийг халуун дотноор хүлээн авч УИХ-д Архангайчуудын итгэлийг өвөрлөн сууна гэдэгт итгэлтэй байгаагаа нутгийн сонгогчид илэрхийлж байв. Тэрбээр, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Өлзийт сумын төв, Ямаат баг, Өгийнуур гээд бүх тойргийнхоо сонгогч олонтой уулзан, амьдрал ахуйтай нь танилцан, тэдний саналыг сонслоо.

 

        Нутгийн сонгогч олны санал сэтгэлдлээс та бүхэнд хүргэж байна.

        Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Н.Баттулга:

         “Миний хувьд энэ удаагийн сонгуульд залуучуудаа дэмжье гэж нутгийн олныгоо уриалмаар байна. Ер нь шинэ хүнээ дэмжиж ажиллуулж үзье. Энэ 2016 оны сонгууль бол өвөрмөц өөр болох ёстой. Ийм учраас төрийг аваад явах чадвартай, оюунлаг залуу хүмүүсийг дэмжиж оролцъё гэж бодож байна. Өмнөх сонгуулиудад хуучин хүмүүсийг байнга сонгож байсан. 2012-2016 оны монголын улс төр, эдийн засгийн байдлаас харахад одоо шинэчлэх нь зөв гэдэг үүднээс залуучуудаа дэмжих нь зүйтэй. Залуучуудаараа төрөө сэлбээд үзье тэднийг юу хийж чаддагийг харах цаг нь болсон гэж бодож байна”.

        Архангай аймаг Эрдэнэмандал сумын иргэн О.Дашболд:

        “Архангайчуудын хувьд тэр дундаа Эрдэнэмандалчууд бид Ж.Мөнхбат даргыг дэмжиж байна. Энэ удаагийн сонгууль их учиртай сонгууль өмнөх дөрвөн жилд ард иргэд маань ямар байгаа билээ. Тийм учраас би залуу хүнийхээ хувьд Мөнхбат даргыгаа дэмжье гэж бодож байна”.

        Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн иргэн Н.Амарбаясгалан:

 

        “Архангай нутгаар зуншлага сайхан байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Нутгийн зон олон бид сонгуульдаа идэвхтэй оролцоно. Энэ удаагийн сонгууль бол сонгогч бидний хувьд ир үүрэг хариуцлагатай сонголт юм. Миний хувьд 2016 оны сонгуульд Ардын намаас нэр дэвшиж байгаа Ж.Мөнхбат гэдэг залууг дэмжиж байна”.

        Өлзийт сумын Ямаат багийн иргэн Ж.Эрдэнэчимэг:

        “Өргөн хэрэглээний барааны үнэ, бензиний үнэ маш их өсч байна. Тиймээс малчдын амьжиргааны төвшин маш дор байна. Цаг үеэ даагаад хүмүүсийн хэрэглээ өсч байна. Үүнийг дагаад бидний амьдрал дордож байна. Малын мах, түүхий эдийн үнэ буулаа. Үүнээс доошоо буувал малчид бараг гуйлгачин болох нь байна. Мөн бид хүүхдээ 12 дугаар анги төгсөөд дээд сургуульд ороход нь төлбөрийнх нь үнийг үнэхээр дийлэхгүйгээр болж байна. Ерөнхийдөө улс орон болон малчдын амьдрал хэцүү талдаа болоод байна”.

    Архангай аймаг Эрдэнэмандал сумын иргэн Б.Энэбиш:

 “Манай суманд гурван нам нэр дэвшигчидээ тодрууллаа. Түүнээс илүү ирээдүйгээ харсан, улс орныхоо хөгжлийг харсан, боловсон хүчний бодлоготой нь МАН байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай тойрогт өрсөлдөж байх жишээний. Үүнийг би Архангайн хөгжил цаашаа явах нь ээ гэж харж байна. Ямарваа юм төрөөсөө шалтгаална. Мөн улс төрийн намынхаа амбицаас шалтгаална. Тэгэхээр Ж.Мөнхбатаас өөр хүн Архангайг хөгжүүлнэ гэж харагдахгүй л байна. Гончигдорж дарга, Мөнхбат дарга хоёрыг хоюуланг нь цэгнэсэн. Хүмүүс чинь одоо айхтар сонголтоо хийгээд сурсан байна. Хүмүүс бол залуу ирээдүйгээ гэсэн байдалтай байна. Миний бодлоор нийт сонгогчдын дийлэнх хувь нь Мөнхбат даргыг дэмжиж байна. Үүний гол шалтгаан нь Ардын нам дотроо фракцгүй, хэрүүл уруул байхгүй ийм нэг намд дангаар нь итгэл өгөөд дараа нь хариуцлага тооцъё гэж хүмүүс боддог болсон байна. Тийм учраас би иргэдээ маш ухаантай сайн бодож, хийвэл хийсэн шиг хийгээд хариуцлагаа хүлээсэн шиг хүлээчих сонголтыг хийгээрэй гэж хэлмээр байна”.

        Уулзалтын үеийн фото сурвалжлагаас та бүхэндээ хүргэж байна. 

 

Эх сурвалж: www.jmunkhbat.mn

Б.Өнөрбат: Малчдыг жолооны сургалтад хамруулах ажлыг энэ сараас эхлүүлсэн
Б.Өнөрбат: Малчдыг жолооны сургалтад хамруулах ажлыг энэ сараас эхлүүлсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.