Баян-Өлгийн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нэгэн зэрэг жиип машинууд авч унажээ. Энэ тухай Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Т.Манкей өөрийн фэйсбүүк хуудсандаа “аймгийн дарга нарын шинэ унаа” гэсэн тайлбараар гайхуулан байж оруулсан байна. Улс орны нийгэм эдийн засгийн байдал тогтворгүй, хүн бүр хямрал ярьж бүсээ чангалж байгаа энэ үед ард иргэдийнхээ итгэлийг авч, өндөр үүрэг хариуцлага хүлээсэн орон нутгийн удирдлагууд ингэтлээ тансаглах хэрэг юун. Харин ч зарим улс төрчид, сайд дарга нар хямралаас үүдэлтэйгээр хаана хаанаа хэмнэхийг уриалж, зардал ихтэй тансаг унаанаас татгалзаж, тэр ч бүү хэл буцааж байхад Баян-Өлгийн хурган дарга нарын сагсуурсан тансаглал иргэд, олон нийтэд таатай санагдахгүй нь мэдээж юм. Өөрсдийнхээ үнэтэй машин тансаг хэрэглээнийхээ дайтай ажлаа сайн хийж, ард иргэдээ тойглодог л байх даа? Ямартаа ч том машинд дуртай, жижиг сэтгэхүйтэй дарга нарын энэ үйлдэл хямралын үед шүүмжлэл дагуулаад байна.