Г.Дэнзэнгийн хоригдож байгаа өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Г.Дэнзэнгийн хоригдож байгаа өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьжээ

Г.Дэнзэнгийн хоригдож байгаа өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт хорьжээ

 

denzenn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Г.Дэнзэнг АТГ-аас саатуулаад байгаа билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олны анхаарлын төвд байгаа тэрээр  Авлигатай тэмцэх газраас 17 тэрбумын асуудлаар хэд хэдэн удаа шалгагдаж байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа тэрбээр ээхнэрийнхээ “Говь Повер” компанийг Хятад улс руу нүүрс гаргах 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэдэг. Хэдийгээр тэр өөрөө “ТУЗ-ийн гишүүнд тендерт оролцох эрх байдаггүй” хэмээн уг мэдээллийг няцаасан ч энэ асуудалтай нь холбогдуулан АТГ түүнийг 14 хоног саатуулаад байгаа гэнэ.

Тэрээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ. Төн Г.Дэнзэнгийн хоригдож байгаа өрөөг сольж эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдтэй хамт нэг өрөөнд хорьсон гэх мэдээлэл байна. Түүнийг хүнд хэрэгтнүүдтэй цуг байлгах болсон нь Г.Дэнзэнг дарамтлах гэсэн оролдлого хэмээн ар гэрийхэн нь үзэж байгаа юм. 

Эх сурвалж: Шуурхай.мн

УИХ-ын Ц.Гарамжавын “Монполимет” компанийн 10 тэрбумын хэрэг хэзээ цэгцрэх вэ?
УИХ-ын Ц.Гарамжавын “Монполимет” компанийн 10 тэрбумын хэрэг хэзээ цэгцрэх вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.