Судалгаа: МАН-ын рейтинг өсч, эрх баригч АН, ”Шударга ёс эвсэл”-ийн нэр хүнд унажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 53 секунд
Судалгаа: МАН-ын рейтинг өсч, эрх баригч АН, ”Шударга ёс эвсэл”-ийн нэр хүнд унажээ

Судалгаа: МАН-ын рейтинг өсч, эрх баригч АН, ”Шударга ёс эвсэл”-ийн нэр хүнд унажээ

   Сүүлийн үед mec.mn гэсэн судалгааны байгууллага хоёр сар тутам улс төрийн судалгаа явуулж байна. Уг судалгааны байгууллага хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт улс төрийн ээлжит судалгаагаа олон нийтэд ил болголоо. Уг судалгааг есдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 иргэнээс авсан гэж тайлбарлажээ. Mec.mn судалгааны байгууллагын дүнгээс харахад МАН-ын нэр хүнд өсч, топ улс төрчид, эрх баригчидын рейтинг буурч байна. Ингээд уншигчиддаа улс төрийн шинэ судалгааг тайлбартай танилцуулья.

 

 

1. Хэнийг ч дэмжихгүй гэж үзэж байсан иргэдийн тоо буурчээ. Сүүлийн үед МАН, АН хоёрын алийг нь ч дэмжихгүй гэсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаа тухай яриа гарах болсон. Тэгвэл энэ ярианд судалгаа хариулт өгч байна. Өнгөрсөн тавдугаар сард аль ч улс төрийн хүчнийг дэмжихгүй гэсэн иргэдийн тоо 51 хувьд хүрч рекорд тогтоожээ. Харин энэ хандлага өнгөрсөн долдугаар сар болон одоо хөрсөн дээрээ буужээ. Тэгэхээр хэнийг ч дэмжихгүй гэсэн иргэд сонгууль дөхөөд ирэхээр аль нэг улс төрийн хүчнийг сонгох нь тодорхой харагдаж байна. МАН, бие даагчидын рейтинг өсч, эрх баригч АН, "Шударга ёс эвсэл"-ийн рейтинг унажээ. Судалгаанаас харахад өнгөрсөн оны 11 дүгээр сард АН-ын рейтинг 27 хувьтай байж. Түүнээс хойш АН-ын нэр хүнд тасралтгүй унасаар 14 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийн үед 27 хувийн үнэлгээтэй байсан эрх баригчид З.Энхболд, Ч.Сайханбилэгийн үед 14 хувь хүрлээ. Харин сөрөг хүчин МАН-ын рейтинг жилийн өмнө 15 хувьтай басан бол бага багаар өссөөр 18 хувьд хүрчээ. АН, МАН-ын рейтинг 4 хувийн зөрүүтэй болж. Бие даагчид жилийн өмнө 15 хувийн рейтингтэй байсан бол өсч, буурсаар яг одоо 16 гэсэн тоон дээр очиж. Жилийн дотор 1 хувийн өсөлттэй болсон гэсэн үг л дээ. Бас ИЗНН-ынх жилийн өмнөхөөсөө ердөө 1 хувиар л дээшилж. "Шударга ёс" эвсэлийн нэр хүнд 7 сараас унаж 10 хувийн рейтингтэй байна.

 

 

2. Ерөнхийлөгчийн рейтинг бага зэргийн уналттай байна. Нийт судалгаанд оролцогчдын 81 хувь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүндийг дунд, муу, маш муу гэсэн үнэлгээг өгчээ.

 

 

3. Ерөнхий сайд ч сайн үнэлгээ авсангүй. Судалгаанд оролцогчдын 76 хувь нь Ерөнхий сайдын үйл ажиллагааг дунд, муу, маш муу гэжээ.

 

 

4. УИХ-ыг хамгийн муу нэр хүндтэй болов. Судалгаанд оролцогчдын 87 хувь нь УИХ-ыг дунд, муу, маш муу гэсэн гурван түвшинд үнэлжээ.

 

 

5. Хотын дарга ч сайн үнэлгээ авсангүй. Хамгийн өндөр рейтингтэй гэх Э.Бат-Үүлийг судалгаанд оролцсон иргэдийн 67 хувь нь дунд, муу, маш муу гэж хэлжээ.

 

 

6. С.Ганбаатарын нэр хүнд "газардаж" байна. Бие даагч С.Ганбаатар долоон сарын өмнө 37 хувийн рейтингтэй байж. Харин түүний хувийн нэр хүнд тасралтгүй буусаар 26 гэсэн тоон дээр иржээ. Г.Уянга гишүүнийх жилийн өмнөхтэйгээ харьцуулбал өсч. Харин сүүлийн саруудад рейтингээ алдсаар 14 гэсэн тоог заасан байна. Х.Баттулга өнгөрсөн нэгдүгээр сард 23 хувийн рейтингтэй байсан бол тасралтгүй унасаар 10 хувь дээр иржээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бие даагч Ц.Даваасүрэнгийн нэр хүнд ч буурч. Ерөнхийд нь дүгнэж үзвэл топ улс төрчдийн рейтинг унаж, "газардах" шинжиндээ орсныг энэ судалгаа гэрчилж байна.

 

 

7. Олон нийтийн хамгийн нэр хүндгүй улс төрчөөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тасархай тэргүүлжээ. Олон нийт үйл ажиллагаа нь огт таалагддаггүй улс төрчдөөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл гэсэн хүмүүсийг нэрлэж. Мөн дээр нь нэгэн эмэгтэй нэмэгдсэн нь Зам тээврийн сайдад яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг аж. Ийнхүү олон нийтэд үйл ажиллагаа нь огтхон ч таалагдахгүй байгаа айргын 5 улс төрчийг АН-ынхан тэргүүлжээ.

 

 

8. Олон нийт том мандаттай тойргийг хүсч байна. Судалгаанд оролцогчидын 40 хувь нь том мажоритар тогтоцлоог илүү гэж үзжээ.

 

 

9. Ээлжит бус сонгууль явуулах хэрэггүй. Сүүлийн үед олон гишүүн УИХ-ыг тарахыг шаардаж байгаа. Тэгвэл судалгаанд оролцогчдын 41 хувь нь энэ асуудлыг мэдэхгүй гэсэн бол 26 хувь нь УИХ хугцаанаасаа өмнө тарж ээлжит бус сонгууль явуулах ёстой, 33 хувь нь тэгэх хэрэггүй гэжээ. Гэхдээ л ээлжит бус сонгууль явуул, УИХ хугацаанаасаа өмнө тарах ёстой гэсэн иргэдийн тоо өмнөх судалгаануудтай харьцуулахад нэмэгдэж байна.

 

 

Г.Ган

 
 

- See more at: http://www.unen.mn/content/54310.shtml#sthash.m5X2bg0Y.dpuf

Нийслэлийн удирдлагуудын Нийтийн эдэлбэрт авсан газар Шүүх дээр замхарч, газрын наймаачдын гарт эргээд орчих вий дээ
Нийслэлийн удирдлагуудын Нийтийн эдэлбэрт авсан газар Шүүх дээр замхарч, газрын наймаачдын гарт эргээд орчих вий дээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.