Хонхны баяраа зөв зохистой тэмдэглэхийг уриалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Хонхны баяраа зөв зохистой тэмдэглэхийг уриалжээ

Хонхны баяраа зөв зохистой тэмдэглэхийг уриалжээ

Хавар болж их дээд сургууль, коллежууд болон ерөнхий боловсролын сургуулиуд хонхны баяраа ихээр тэмдэглэдэг. Тиймээс хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, Монгол Улсын Багшийн их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүллээ.

Энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг 3 үе шаттай зохион байгууллаа.

Эх сурвалж www.wikimon.mn

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.