Улаанбаатарт 7 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 26 секунд
Улаанбаатарт 7 хэм дулаан

Улаанбаатарт 7 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ.
 
2015 оны тавдугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 онытавдугаар сарын 08-наас тавдугаар сарын 12-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 8-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд нутгийн төв хэсгээр, 10-11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно. Салхи 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 9-нөөс баруун аймгуудын нутгаар дулаарна.

“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган боллоо
“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган боллоо
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.